Японы олимпийн хорооны 2018-2022 оны санхүүгийн тайланг шалгахад нягтлан бодох бүртгэлийн асуудал байсныг нь илрүүлж, 2 тэрбум иен буюу 13 сая ам.долларын нэмэлт татвар оногдуулжээ. Тус олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн ахлах гишүүн Такахиро Китано сэтгүүлчдэд хэлэхдээ “Үүнд маш их харамсч байна. Гэхдээ ийм асуудал дахин гаргахгүй байхын тулд чадах бүхнээ хийх болно” гэжээ.
Нэмэлт татвар оногдуулсон боловч нэмэлт торгууль оногдуулаагүй байна. Учир нь Японы олимпийн хороог санаатайгаар тайлангаа нуун дарагдуулж, залилсан үйлдэл гаргаагүй гэж татварынхан үзжээ. Японы олимпийн хорооныхон өөрийн мэргэшсэн нягтлан бодогчоор тайлангаа хянуулж, өөрийн бодлон болон хөндлөнгийн аудитын байгууллагаар шалгуулсан аж.
Угтаа Японы олимпийн хорооны зүгээс татварын албаны шийдвэрийг эсэргүүцэж болох байсан ч хэрэв тэгвэл асар их ажил, цаг хугацаа, мөнгө үрнэ гэдгийг ойлгож, нэмэлт татвар төлөх сонголтыг хийжээ.
Японы олимпийн хороо нь олон нийтийн ашиг сонирхлын корпораци гэж явдаг бөгөөд зарим бизнесүүд нь татвараас чөлөөлөгддөг гэнэ. Тус хорооны 2023 оны гуравдугаар сар хүртэлх санхүүгийн тайланд дурдсанаар орлого нь 15.4 иен, аж ахуй нэгжийн болон бусад татварын нийт төлбөр нь 180 сая иен болжээ.