Бид одоогоос харж, хандах эцэг эхгүй дөрвүүлээ бие даан амьдардаг хүүхдүүдийг сурвалжилж байв. Тэдэнд анх багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөлөл болох Ц.Мөнхтуяа тусалж, улмаар хандивын аян зарлаж байртай болгож чадсан. Дөрвөн өнчин хүүхдийг байртай болох хүртэлх хугацаанд тэр дэргэдээ авч асран, хамгаалж байсан бөгөөд тэд өмнө нь уулын орой дээр, хашаа хороо, цоож цуурга муутай монгол гэрт зутруухан амьдардаг байсан билээ.
Тэгвэл дөрвөн хүүхдийг хоёр өрөө байртай болгосон багш Ц.Мөнхтуяа 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр болсноо зарлажээ. Тэрбээр багш нарын эрх ашиг, нийгмийн амьдралын төлөө шударгаар дуугарч, тууштай тэмцсээр буй.