Өмнөд Солонгосын гол сөрөг хүчин Солонгосын Ардчилсан Намын дарга И Жэ Мюн өнөөдөр Бусан хотод ажиллаж байхдаа бусдад хутгалуулжээ.
Халдлага орон нутгийн цагаар өглөөний 10:27 цагт Бусаны Гадок арал дээр баригдаж буй шинэ нисэх буудлын бүтээн байгуулалттай танилцсаны дараа сэтгүүлчидтэй уулзах үеэр болсон байна.
Энэ үеэр нэг хүн И Жэ Мюний хүзүүнд хутгалжээ. Халдлага болсноос хойш 20 минутын дараа түүнийг эмнэлэгт хүргэсэн байна.
Халдлага үйлдэгч газар дээрээ баригджээ.
Эх сурвалж: Korea Times