Монголын холимог тулааны 2024 оны аваргын 70 кг жингийн бүсний төлөөх тулааны энэ сарын 6-ны өдөр болно. Тус өдрийн “Оргил тулаан”-ыг 2009 оны “MGL-1 FC 1-р тулаан”-ы шилдэг наймд шалгарч байсан Дундговь аймгийн Гурвансайхан суманд төрсөн. АНУ-д холимог тулааны төрлөөр тасралтгүй зургаан ялалт байгуулсан “Тэйд констракшион”, “One-team” клубийн тамирчин “Катана” хочит Х. Хатанбаатар хийх юм.
Түүний өрсөлдөгч анх -93 кг-ын жингээс ялалт байгуулж 83 кг, 70 кг, жинд өрсөлдөж таван ялалт байгуулж 2022 оны 70 кг-ын “Номер-1” тамирчин Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, “Хаан хүнс импекс” ХХК, “Шандас ММА”-ийн тамирчин Г. Намнанбаяр байх ажээ. Тэд таван минутаар таван үе тохой өвдөг, хэрэглэнэ 2024 оны холимог тулааны шинэ аварга болохын төлөө тулалдана .