“Apple”-ийн дараагийн үеийн “iPhone 15”-ыг есдүгээр сарын 22-нд худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа талаар “Bloomberg” мэдээлжээ. Борлуулалтын өдрөөс долоо хоногийн өмнө буюу есдүгээр сарын 12 эсвэл 13-нд “Apple”-ийн арга хэмжээ болох аж. Компанийн санхүүгийн гуравдугаар улирлын орлого буурсан байна. Орлого буурахад “iPhone”-ийн борлуулалт хоёр хувиар буурч, 39.67 тэрбум ам.доллар болсон нь нөлөөлжээ. Гүйцэтгэх захирал Тим Күүк өнгөрсөн долоо хоногт CNBC-ийн Стив Ковачтай ярилцахдаа “АНУ-д ухаалаг гар утасны салбар яг одоо хүнд байна. “iPhone 14” нь Хятад дахь “Foxconn” үйлдвэрүүдэд Ковидтой холбоотой үйлдвэрлэлийн асуудалд хүндээр туссан нь 2022 оны борлуулалт буурахад нөлөөлсөн. “Apple”компани Зүүн өмнөд Ази даяар нийлүүлэлтийн сүлжээгээ төрөлжүүлэхээр ажиллаж байна.