Nas daily багийн инфлүэнсерүүдийн Монгол оронд хийж буй аяллын тухай БОАЖЯ-ны Аялал жуулчлалын Бодлого зохицуулалтын газрын дарга В.Батчимэг мэдээлэл өгөв.
Манай улсын өвлийн аялал жуулчлалыг сурталчлахаар Япон, Солонгос, Хонконгийн инфлүэнсерүүд ирсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Энэ тухай “Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх төлөвлөгөөг Засгийн газраас 2023 оны арванхоёрдугаар сарын 27-нд баталсан. Үүнд 70 гаруй ажил багтсан байна.
Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд Монгол Улсыг зорин ирж байгаа жуулчдын 30 хувь нь арваннэгдүгээр сараас таван сар хүртэлх хугацаанд зочилж байгаа.
Энэ хүрээнд олон сая дагагчтай Nas daily буюу дэлхийн нөлөөлөгчдийг авчирч байна. Өнгөрсөн оноос эхлэн Nas Daily-тай хамтарч ажиллаж байгаа.
Энэ өвлийн аялал жуулчлалд зориулан дөрвөн инфлүэнсер хүрэлцэн ирсэн. Одоогоор тэд Булган аймаг руу явсан бөгөөс Булганаас цааш Архангайн өвлийн наадамд оролцох юм.
“Мазаалай” мөсөн хотхоны нээлтэд тэд нэгдүгээр сарын 18-нд очиж оролцоно” хэмээв.