• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Pearson”-ийг судалсан сурагчид IELTS-ийн 6.5-7 оноотой болно

2024-01-09
Боловсрол, Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Ерөнхий боловсролын сургуулиудад 2023-2024 оны хичээлийн жилд англи хэлний “Pearson”, математикийн “Eduten” гэх хоёр шинэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. Энэ хичээлийн жилээс 5-6 дугаар ангийн сурагчид англи хэлний хичээлээ 100 хувь “Pearson” хөтөлбөрийн дагуу судалж байна. Сурагчид сурах бичгээс гадна гар утас, таблет зэрэг аль ч төрлийн төхөөрөмж дээр ажиллах боломжтой платформ гэдгийг албаныхан онцолж байгаа юм. Шинэ хөтөлбөр нэвтрүүлэхэд багш болон сурагчдад ямар давуу тал, хүндрэл учирч байгаа талаар тодрууллаа.


“ЭЦЭГ ЭХЧҮҮД ХҮҮХДЭДЭЭ УХААЛАГ УТАС АШИГЛУУЛАХ ТАЛ ДЭЭР ОЙЛГОЖ ДЭМЖДЭГГҮЙ”

Нийслэлийн БЗД-ийн 133 дугаар сургуулийн англи хэлний багш Б.Жавзандолгор:

-Англи хэлний “Pearson” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр. Монгол Улсад нэвтрүүлж буй шинэ хөтөлбөр учраас эцэг эх, сургуулийн удирдлага, багш нар түвэгшээх асуудал гарч байна. Англи хэлний багш нарын хувьд хөтөлбөрийн сургагч багш нараасаа сургалтаа авч байгаа. Харин сургалтад хамрагдаж амжаагүй багш нарт хүндрэл үүссэн. Сурагчид сурах бичгээс гадна гар утас, таблет ашиглан цахим хаяг нээхээс эхлээд бэрхшээл гарна. Шинэ хөтөлбөр учраас сурагчид онлайн платформ руугаа хэрхэн нэвтрэх, дасгал даалгавраа хугацаандаа хэрхэн хийж илгээх вэ, явцын шалгалтаа хэрхэн хийхээ мэдэхгүй байх асуудал гарч байгаа бол эцэг эхчүүд ухаалаг утас хүүхдэдээ ашиглуулах тал дээр ойлгож дэмжихгүй байх тохиолдол гарч байна.

Зарим  нь интернэт рүү ороход эцэг эхийн зөвшөөрөлтэй орох боломжтой гэж өгснөөс англи хэлний хичээлдээ хамрагдаж чадахгүй байх жишээтэй.

Англи хэлний сурах бичиг хэвлэгдэж дуусаагүй байсан. Тиймээс багш нар өнгөрсөн хугацаанд цахим хичээлээ хэвлэж ашигласан. Саяхнаас сураг бичиг, дасгал ажлын номыг бүх сургуулиудад тараасан учраас гар утсаараа зөвхөн гэрийн даалгавар хийх, хоцрогдлоо арилгах гэх мэтээр ашиглах боломжтой.

“ТУРШИЛТ ХИЙСЭН 38 СУРГУУЛИЙН 5-10 ДУГААР АНГИЙНХАН АНГЛИ ХЭЛНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ СУДАЛЖ БАЙНА”

Нийслэлийн Налайх дүүргийн “Голомт” цогцолбор сургуулийн англи хэлний багш А.Отгончимэг:

-Манай сургууль өнгөрсөн 2023 онд англи хэлний “Pearson” хөтөлбөрийг туршилтаар хэрэгжүүлсэн 38 сургуулийн нэг. Энэ хөтөлбөр өнгөрсөн жилийн гуравдугаар улирлаас эхэлж  хэрэгжсэн. Тийм болохоор бусад сургуулийг бодвол энэ жил хүндрэл бэрхшээл бага тулгарч байна. Мөн манай сургуулийн 5-10 дугаар ангийн сурагчид англи хэлний “Pearson” хөтөлбөрт хамрагдаж байгаа. Анх туршилтаар энэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн 38 сургуулийн 5-10 дугаар ангийнхан англи хэлний хөтөлбөрийг судалж байна.

Олон улсын хөтөлбөр учраас маш давуу талтай. Жишээлбэл, хүүхдэд дан ганц англи хэл заахаас гадна бүтээлч сэтгэлгээ, амьдрах чадвар, олон улсын соёл, гадаад хэлний мэдлэг дээшилж, цахим платформтой харьцаж, давхар мэдээлэл технологийн боловсрол эзэмшинэ.

Анх энэ хөтөлбөрийг ерөнхий боловсролын сургуульд туршихад интернэт, wifi сүлжээ муу, хүүхдүүдийн гар утасны датаны асуудал тулгарч байсан. Бид үүрэн телефоны “Мобиком” корпорацитай хамтран хүүхэд бүрт дататай үнэ төлбөргүй дугаар тарааж өгсөн. Харин одоо сургуулиуд интернэт суурилуулж, сурагчид үнэ төлбөргүй дататай утасны дугаараа ашиглан англи хэлний хичээлээ хийж байна.

“БАГШ НАРЫН АЖЛЫН АЧААЛАЛ БАГАСЧ, СУРАГЧИД СОНИРХОЛТОЙГООР ХИЧЭЭЛЭЭ ХИЙХ БОЛОМЖТОЙ”

Боловсролын ерөнхий газрын Гадаад хэлний багшийн хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн С.Алдармаа:

-Засгийн газраас 2021 онд 372 дугаар тогтоол баталсан. Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих тогтоолын хүрээнд 2023 онд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/482 дугаар тушаал гарсан. Энэ тушаал нь цахимд суурилсан платформ хөтөлбөрийг турших тухай юм. Тушаалын хэрэгжилтийн дагуу нийслэл болон орон нутгийн 38 сургуулийг санамсаргүй түүврээр сонгож, туршилт хийсэн.

Туршилтын үр дүнг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс гаргаж, 2023 онд салбарын сайд Л.Энх-Амгалангийн 353 дугаар тушаалаар англи хэлний “Pearson” хөтөлбөрийг бусад төрийн өмчийн 675 сургуулийн 5-6 ангид хэрэгжүүлэхээр болсон юм.

Харин ирэх хичээлийн жилд 3-7 дугаар ангийнхан, 2025-2026 оны хичээлийн жилд 3-9 дүгээр ангийнхан гэх мэтээр 3-12 ангийн сурагчид бүгдээрээ энэ хөтөлбөрөөр англи хэлний хичээлээ үзнэ. Үндсэндээ 3-12 дугаар ангидаа уг хөтөлбөрийн дагуу англи хэл судалсан сурагч IELTS-ын 6.5-7 оноо авах хэмжээний түвшинтэй болно. Багш нарын хувьд ажлын ачаалал багассан бол сурагчид илүү сонирхолтойгоор хичээлээ хийх боломжтой болсон гэв.

Өмнөх мэдээ

Шатар сонирхогчдын улсын аваргууд тодорлоо

Дараагийн мэдээ

Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажил 5 жил гацжээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Арьс шир боловсруулах үйлдвэрийн ажил 5 жил гацжээ

Беларусь улс Украины хил дагуу цэргийн хотхон байгуулав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.