Өмнөд Солонгосын хамгийн том компани болох “Samsung”-ийг эзэмшигч гэр бүл өв залгамжлалын татвар болгон 12 их наяд воныг (10.7 тэрбум ам.доллар) төлөх юм. Тус группын захирал И Кун Хи 2020 оны аравдугаар таалал төгссөний дараа түүний гэр бүл компанийг залгамжлан авсан.
И Кун Хигийн эхнэр Хон Ра Хи болон тэдний хоёр охин болох И Бу Жин, И Со Хён нар 2.6 их наяд вон (2 тэрбум ам.доллар) хувьцаа зарах болсноо өнгөрсөн арван нэгдүгээр сард зарласан билээ.
Тэгвэл тэд эзэмшдэг байсан “Samsung Electronics” компанийн 29.8 сая хувьцаагаа 2.16 их наяд воноор (1.52 тэрбум ам.доллар) худалдаалсан гэж эх сурвалжууд пүрэв гарагт /2024.01.11/ мэдээлсэн байна.
Хон Ра Хи 19.32 сая, И Со Хён 8.1 сая, И Бу Жин 2.4 сая хувьцаа тус тус заржээ. Нэгж хувьцааны үнийг лхагва гарагийн /2024.01.11/ хаалтын үнээр буюу 73,600 воноос 1.2-2 хувь хямдруулж тогтоосон юм.
БНСУ-д өв залгамжлалын татварыг 55 хүртэл хувь хүртэл тогтоодог. Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын гишүүн орнуудад өв залгамжлалын татвар дунджаар 25 хувь байдаг байна.
Эх сурвалж: Korea Times