“The Guardian” агентлаг Монгол Улс зэрлэг адууг устан үгүй болохоос аварч чадсан ч бусад ан амьтдад эрсдэл тулгараад байгаа талаар нийтлэл бичжээ. Нийтлэлээс орчуулж хүргэе
Өвлийн эхэн сарын хүйтэн өдөр Ц.Дашпүрэв ойролцоох уулын энгэрт буй адуунууд руу заахад цөөн хэдэн оюутан болон жуулчид дурангаар харж, зураг авна.
Тэдгээр адууны жижиг бие, бүдүүн хүзүү нь мориноос илүү одой морьтой төстэй харагдуулдаг юм. Монголчууд эдгээр зэрлэг адууг тахь гэж нэрлэдэг бол дэлхийн бусад орнууд Пржевальскийн адуу гэдгээр нь мэднэ. Тахь нь хүн хэзээ ч гаршуулж байгаагүй цорын ганц адууны төрөл зүйл юм.
Мөн уул дээр бэлчиж явсан зэрлэг адуунууд ан амьтны тоо толгойг нөхөн сэргээн, нутагшуулсан хамгийн амжилттай үйл ажиллагааны нэг хэсэг. 1960-аад онд тахийг их хэмжээгээр агнасны улмаас устаж үгүй болох шахсан.Тэгвэл одоо Монголын газар нутагт мянга гаруй зэрлэг адуу байдаг. Мөн БНХАУ, Казакстанд ч зэрлэг адууны популяц бий.
Хамгийн том популяц нь буюу 423 тоо толгой тахь Монгол Улсын төв хэсэгт орших Хустайн байгалийн цогцолбор газарт байдаг. Тэнд 1990-ээд оны үед Европын амьтны хүрээлэнгүүдээс 84 тахь авчирч нутагшуулж байсан юм.
Хустайн байгалийн цогцолборт газрын дарга Ц.Дашпүрэв “Тахийг дахин нутагшуулахаас өмнө энэ төрөл зүйлийг аварч чадна гэж хэн ч бодоогүй” гэж хэлэв. Тэгвэл зэрлэг адууг амжилттай нутагшуулж, тоо толгойг нь өсгөжээ. Энэ ажлыг Олон улсын байгаль хамгаалах холбоо (IUCN) “Бидний хамгийн том амжилт” хэмээсэн байна.
Тахийг устан үгүй болохоос аварсан ч сүүлийн гучин жилийн дотор ан агнуур, цаг уурын өөрчлөлт, бэлчээрийн даац хэтрэлт, цөлжилтийн улмаас Монголын бусад зэрлэг ан амьтад устаж үгүй болох эрсдэл тулгарчээ.
Лондоны Амьтан судлалын нийгэмлэгийн төлөөлөгч Т.Уламбаяр “Монголын зэрлэг ан амьтдад хямрал тулгараад байна. Устаж үгүй болох бодит аюул ирсэн” гэж хэлсэн юм.
Энэ хямрал 1990-ээд онд ЗХУ нуран унаснаас эхтэй. Монголын эдийн засаг коммунизмаас шууд чөлөөлт зах зээлийн хэлбэрт шилжсэн юм. Монголд 20 гаруй жил ажиллаж амьдарсан зэрлэг ан амьтдын биологич Кирк Олсон “Тухайн үед үлдсэн ганц нөөц нь байгаль орчин байсан тул олон хүн ан агнуур хийж эхэлсэн юм. Захын лангуунуудыг тарваганы арьс, чонын эд эрхтэн дүүргэж эхэлсэн. Дөрвөн хөлтэй юу ч байсан агнах болсон” гэж хэлжээ.
Их хэмжээний ан агнуур нь аймшигтай үр дагавар дагуулсан байна. Халиун бугын тоо толгой 1986 онд 130 мянга байсан бол 2004 он гэхэд 8 мянга болж буурчээ. Харин тарваганы тоо толгой 40 саяас 5 сая болсон юм. 1999-өөс 2004 оны хооронд бөхөн гөрөөсний толгой 85 хувиар буурсан. Мөн аргалийн тоо толгой 1975-аас 2001 оны хооронд 75 хувиар багассан байна.
Коммунист нийгмийн хувийн эд хөрөнгөд тавьсан хориг байхгүй болсны улмаас малын тоо толгой хурдацтай өсжээ. Монгол Улс 71 сая малтай, энэ нь тус улсын бэлчээрийн даацыг хол давсан тоо. Бэлчээрийн даац хэтэрсэн тул бэлчээрийн 70 хувь нь доройтолд оржээ.
Мөн цаг уурын өөрчлөлт зэрлэг ан амьтдад эрсдэл учруулах болсон. Монголын газар нутагт агаарын температур дэлхийн дунджаас гурав дахин хурдтай нэмэгдэж буй. Үүний улмаас ган гачиг, шар усны үер, тэсгим хүйтэн өвөл тохиох болсон нь олон тооны ан амьтад амь үрэгдэхэд хүргэж байгаа юм.
Энэхүү хямралтай тэмцэхийн тулд Монголын Засгийн газар ан амьтдыг хамгаалж, нөхөн сэргээх хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал 1998 онд Монгол улс 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хямралаас хамгаалах амлалт 100 гаруй улсын нэг болсон юм. Одоогоор Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг хамгаалалтад авчээ.
Энэхүү хямралтай тэмцэхийн тулд Монголын Засгийн газар ан амьтдыг хамгаалж, нөхөн сэргээх хэд хэдэн төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тухайлбал 1998 онд Монгол улс 2030 он гэхэд газар нутгийнхаа 30 хувийг хямралаас хамгаалах амлалт 100 гаруй улсын нэг болсон юм. Одоогоор Монгол Улс газар нутгийнхаа 21 хувийг хамгаалалтад авчээ.
Эх сурвалж: The Guardian