“CS2”-ийн анхны Мэйжор тэмцээн Данийн Копенхаген хотноо өчигдөр/2024.03.17/ эхэллээ. .1.25 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 24 баг өрсөлдөж байгаа бөгөөд Ази, Номхон далайн бүс нутгийг төлөөлөн Монголын “The MongolZ” баг оролцож буй. Сербид байрлаж, Европын шилдгүүдтэй интернетийн асуудалгүй бэлтгэл хийсэн “The MongolZ”-ийг энэ удаагийн Мэйжорт сайн өрсөлдөж, хасагдах шатанд оролцоно гэж олон хүн бодож байгаа. Харамсалтай нь, өчигдөр хүссэн эхлэлээ тавьж чадсангүй.
“The MongolZ” эхний тоглолтоо Туркийн “Eternal Fire” багтай хийж, 6-13 гэсэн харьцаатай хожигдсон. Улмаар дараагийн тоглолтдоо Данийн “ESCSTATIC” тэнцүүхэн өрсөлдөөний төгсгөлд 10-13 гэсэн харьцаатай мөн л ялагдав. Ийнхүү “The MongolZ” багт дахин хожигдох эрх үлдсэнгүй. Өнөөдөр 22.00 цагаас тэд Оросын “AMKAL” багийн эсрэг хэн нь Мэйжорыг үргэлжлүүлэх эсэхээ шийднэ. Хожигдсон баг нь гэртээ харих бол хожсон нь дахин тоглолт хийнэ.
“AMKAL”-ийн тухайд өчигдөр “GamerLegion”, “Apeks” багуудад хожигдсон.
Ази, Номхон далайн өөр нэгэн төлөөлөл болох Хятадын “Lynn Vision” баг эхний тоглолтдоо “HEROIC”-д хожигдсон ч хоёр дахь тоглолтдоо Бразилын “FURIA”-г буулган авч, шуугиан тарилаа.