“Нано Интернэйшнл” ХХК нь импорт худалдааны тэргүүлэгч компаниудын нэг бөгөөд Дэлхийн шилдэг Unilever, Pepsico, Beiersdorf, Reckitt Benckiser, Dr Pepper and Snapple, Perfetti Van Melle, TZMO зэрэг 20 гаруй компаниудын албан ёсны дистрибьютороор ажиллаж 3000 гаруй өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг Монголын зах зээлд нэвтрүүлж 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.
“Нано Интернэйшнл” ХХК нь “TZMO” группийн том хүний асаргаа сувилгаанд зориулагдсан “Seni” брэндийн асаргааны живхийг Польш улсаас импортлон Монголынхоо зах зээлд нийлүүлж хэрэглэгчдийнхээ өдөр бүр өсөн нэмэгдэж буй асаргаа сувилгааны зах зээлд нийлүүлсээр байна.
Дэлхийд нийт хүн амын 6-10% нь шээс задгайрах өвчлөлд өртөж болзошгүй ба 8 эрэгтэй тутмын 1 нь, 4 эмэгтэй тутмын 1 нь: ханиах, найтаах, инээж хөхрөх, хүнд юм өргөх үед шээс дусагнах, гоожих зэрэг задгайрах өвчний шинж тэмдэг илэрч байдаг гэсэн судалгааг олон улсын эмч нарын холбооноос хийсэн байдаг.
Тиймээс та бүхний хайртай, дотны хэн нэгэнд тань энэ шинж тэмдэг илэрч байвал эмчид үзүүлж шаардлагатай чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэж байх нь тустай гэдгийг зөвлөж байна.
Ялангуяа хүйтэн сэрүүн улирал ихтэй манай улсад энэ зовуурь маш түгээмэл. Олон хүүхэд гаргасан эмэгтэйчүүд, 45-с дээш насны эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдэд голлон тохиолддог байна.
Санамж бичигт Улсын Нэгдүгээр төв Эмнэлгийн Ерөнхий Захирал Б.Хишигжаргал Нано Интернэйшнл Компанийн Косметик Бизнес Газрын Захирал М.Одгэрэл нар гарын үсэг зурлаа.
Тус хамтын ажиллагааны хүрээнд асаргааны живх нэн шаардлагатай тасгуудад хэвтэн эмчлүүлж буй өвчтөнүүдэд зориулан тодорхой тоогоор хандивлаж байгаа юм.
“ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ХАЛАМЖИЛЪЯ” төсөл нь цааш цаашдаа эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран хамтын ажиллагаагаа өргөжүүлэх болно.