2024.01.23-2024.01.24-нд шилжих шөнө Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо 60 тонн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч, томоохон хэмжээний осол болсон. Урьдчилсан байдлаар Онцгой байдлын гурван албан хаагч нас бараад буй.
Энэ үеэр, дэлбэрэлтээр хүн шидэгдэж, байшингийн дээвэр дээр унасан гэх мэдээлэл түгсэн.
Тэгвэл, автомашины эд анги байж болох төмөр эд зүйл шидэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, НЗДТГ-аас “Цахим орчинд түгсэн бичлэг дэх, дэлбэрэлтээр шидэгдэж, байшингийн дээвэр дээр унасан зүйл хүн биш” хэмээн мэдээллээ.