Их Британийн Маклсфилд тосгонд үйл ажиллагаа явуулдаг “Nomas Gastrobar” нэртэй цагаан хоолны ресторан орлого бага олж байгаа тул махан хоолоор үйлчилж эхлэх болжээ.
Тус рестораны захирал Адонис Нороузниа “Зөвхөн цагаан хоолоор үйлчилж бизнесээ үргэлжлүүлэх хэцүү байна” гэсэн юм. “Nomas Gastrobar” ресторан гурван жилийн өмнө цар тахлын нөхцөл байдал намдсаны дараа нээлтээ хийжээ.
Гэвч үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш хэд хэдэн асуудалтай тулгарсан байна. Нороузниа “Зарим хүмүүс цагаан хоолны ресторан гэдгийг сонсоод л шууд яваад өгдөг” хэмээжээ. Ийм учраас махан хоолоор үйлчилж эхлэх шийдвэр гаргасан байна.
“Nomas Gastrobar” шийдвэрээ мэдэгдэхдээ “Байнгын үйлчлүүлэгчид маань бидний хайрт веган ресторан ийм шийдвэр гаргасан гэдгийг ойлгоно гэж найдаж байна. Сүүлийн үед хэцүүхэн, гүн гүнзгий сорилтуудтай туллаа. Зөвхөн веган цэс маань манай бизнесийг санхүүгийн хувьд хөгжихөд хүндрэл учруулж байна” гэжээ.
Махан хоол гаргах болсон шийдвэр нь тус рестораны сошиал хуудас дээр халуун сэдэв болоод байна. Гэвч зөвхөн цагаан хоолоор үйлчлэх нь ажилчдын цалинг тавьж, гэр бүлээ тэжээхэд хангалттай орлого оруулахгүй байна хэмээсэн юм.
Эх сурвалж: BB