Мьянмар улсын галласан их бууны сумнууд байгаа онолгүй БНХАУ-ын газар нутагт унасны улмаас 5 хүн бэртсэн байна. Өнгөрсөн аравдугаар сараас эхлэн Мьянмарын хойд бүсэд зэвсэгт хүчин болон босогчдын байлдаан газар авсан юм.
Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “БНХАУ нь мөргөлдөөний улмаас Хятад иргэд хохирсонд харамсаж байгаа бөгөөд холбогдох талуудад ноцтой мэдэгдэл хүргүүлсэн. БНХАУ мөргөлдөөнд оролцогч бүх талуудаас галаа зогсоож, ийм харгис явдлууд давтагдахаас сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна” гэжээ.
Хятадын төрийн өмчит “Global Times” сонин тус хэргийн талаар мэдээлэхдээ их бууны сум Мьянмарын хойд бүсэд оршдог Коканг мужийн Лауккай тосгоноос галлагдсан гэсэн юм.
Конканг мужид сүүлийн хэдэн жилийн турш нөхцөл байдал тогтворгүй байжээ. 2009 онд тус мужид зэвсэгт мөргөлдөөн гарч, олон арван мянган хүн Хятадын хилийг давж, дүрвэсэн юм. Мөн 2015 онд болсон байлдааны үеэр хэд хэдэн их бууны сумнууд БНХАУ-ын газар нутагт унажээ.
Эх сурвалж: Reuters