НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол энэ лхагва гарагт буюу арванхоёрдугаар сарын 20-нд 13.00 цагаас и-баримт аппликэйшн болон Боловсрол суваг телевизээр орон даяар шууд дамжуулагдана.
Иймд 2023 оны арваннэгдүгээр сарын 1-30-ны хооронд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлж, сугалаандаа хамрагдахыг Татварын байгууллагаас санууллаа.
Өнөөдрийн байдлаар и-баримтын системд 41,134,703 баримт бүртгэгджээ.
Сугалааны урамшуулалд:
3 орон таарвал /30,000-60,000 төгрөг/
4 орон таарвал /40,000-100,000/
5 орон таарвал /60,000-500,000 төгрөг/
6 орон таарвал /100,000- 5 сая төгрөг/
7 орон таарвал /500,000- 10 сая/
8 орон таарвал 5-30 сая төгрөг авна.