Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг нийтийн тээврийн маршрутын шинэчлэлтэй холбоотой мэдээлэл хийх үеэрээ “Энх тайвны өргөн чөлөөний дагуух машины зогсоолуудыг хаасан” хэмээн мэдээлсэн.
Тодруулбал, Зүүн 4 замаас Баруун 4 зам хүртэлх төв зам дагуу 21 байршилд 4-5 машин багтах зай талбай бүхий жижиг зогсоолууд байсныг хашаалаад байгаа юм. Учир нь зогсоол дүүрсэн үед автомашинаа нэгдүгээр эгнээнд давхардуулж тавьснаар түгжрэлийг 25-30 хувиар нэмэгдүүлдэг гэж үзсэн байна.
Тиймээс жижиг зогсоолуудыг чөлөөлснөөр төв зам дагуух хөдөлгөөн саарч, түгжрэл үүсэхгүй гэж үзжээ. Мөн тухайн зогсоолуудыг явган хүний зам болгох ажлыг удахгүй хэрэгжүүлэхээр төлөвлөсөн аж.
Тус зогсоолуудад өдөрт хамгийн багадаа 300 жолооч автомашинаа байрлуулдаг байсан бөгөөд Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны зөвлөмжийн дагуу 2023 оны 12 сарын 28-наас эхлэн хашаалсан юм.