• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Энэ онд 2.2 сая зорчигч хүлээн авах зорилт тавьсан. Бүртгэлийн цэгийг нэмж, тээшийг түргэн нэвтрүүлэх шаардлагатай”

2024-01-10
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Сандагийн Бямбацогт өнөөдөр Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефумитэй уулзлаа.

Уулзалтаар Чингис хаан Олон Улсын нисэх буудлын хүчин чадлыг сайжруулах, нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг Буянт-Ухаа олон улсын нисэх буудал руу шилжүүлэх талаар тодорхой санал солилцов.

зураг

ЗТХЯ

Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд “Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын агаарын тээврийн либералчлах зорилт үр дүнгээ өгч, нислэгийн тоо, давтамж 2-3 дахин нэмэгдэж, 2023 онд 1 сая 750 мянган зорчигч агаарын тээврээр үйлчлүүллээ.

Чингис хаан Олон Улсын нисэх буудал бол Монгол, Япон хоёр улсын харилцааны бэлгэ тэмдэг. Иргэдийн зүгээс бүртгэлийн цэг цөөн, зорчигчдын ачаа, тээш удаан хүлээгддэг гэсэн санал, гомдол их ирж байна.

2024 онд бид 2 сая 200 мянган зорчигч хүлээж авах зорилт тавьсан. Тиймээс бүртгэлийн цэгийг нэмэгдүүлж, ачаа тээшийг түргэн хугацаанд нэвтрүүлж, хүндрэл, чирэгдэл багатай байлгах зайлшгүй шаардлага тулгарч байна.

Хоёрдугаарт орон нутагт гурван чиглэлд нислэг үйлддэг байсан бол 2023 оны долдугаар сараас есөн чиглэлд нислэг үйлддэг болсон. Өнгөрсөн онд 400 мянган зорчигч орон нутгийн нислэгээр үйлчлүүлснээс Оюутолгойн захиалгат нислэг 340 мянга, үлдсэн 60 мянган зорчигч нь орон нутаг руу ниссэн байна. Орон нутгийн нислэгээр өндөр настан, нярай, бага насны хүүхэдтэй эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хамгийн их үйлчлүүлдэг.

Тиймээс Чингис хаан Олон Улсын нисэх буудал одоо 1 сая 600 мянган зорчигч хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх хүртэл иргэдийнхээ эрх ашиг, ая тухтай байдлыг нэгдүгээрт тавьж, Буянт-Ухаа Олон Улсын нисэх буудал руу орон нутгийн нислэгээ шилжүүлэх саналтай байна. Мөн орон нутгийн нислэгийг шилжүүлснээр та бүхэнд эдийн засгийн хохирол учруулахгүй байх бүхий л арга хэмжээг авна” гэдгийг онцлон хэллээ.

зураг

ЗТХЯ

Улаанбаатар Олон Улсын шинэ нисэх буудал ХХК-ийн гүйцэтгэх захирал Китанака Такефуми “Манай зүгээс ачаа тээвэр хүлээн авах туузан дамжуургыг өргөтгөж, зай талбайг нэмэгдүүлэх тодорхой ажлууд хийсэн. Цаашид ч төлөвлөгөөний дагуу ажлууд хийнэ.

Бүртгэлийн цэг 16 байсныг хоёроор нэмэгдүүлсэн. 2024 оны тавдугаар сар гэхэд нийт 20 бүртгэлийн цэгтэй болно. Мөн орон нутгийн нисэх буудлын бүртгэлийн цэгийг олон улсын нислэгт ашиглах боломжийг судалж, холбогдох албаныхантай уулзаж байгаа.

Үйлчилгээний чанараа сайжруулж, төрийн болон хувийн хэвшлийн авиа компанийн бүх хүнийг ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, хариуцлагатай, соёлтой байлгахад анхаарч байна” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд хоёр тал цаашид нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх, орон нутгийн нислэгийг шилжүүлэхэд шаардлагатай арга хэмжээг ойрын хугацаанд авна гэдгийг тохиролцлоо гэж Зам, Тээврийн Хөгжлийн Яамнаас мэдээлэв.

Өмнөх мэдээ

ЖАГСААЛТ: Хоёрдугаар сарын 1-н хүртэл малчдаас амьд хонь худалдан авах аж ахуйн нэгжүүд

Дараагийн мэдээ

120, 326 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллуулж эхэлжээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

120, 326 дугаар ангийн цэргийн алба хаагчдыг өвөлжилт хүндэрсэн сумдад ажиллуулж эхэлжээ

2023 он дэлхийн түүхэнд хамгийн халуун жил болсныг эрдэмтэд зарлав

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.