Япон эр нохой болохыг хүсдэг тул 16 мянган ам.доллароор нохойны өмсгөл хийлгэсэн явдал олны анхаарлыг татсан билээ. Тэгвэл өөр нэгэн эрэгтэй чоно шиг харагдахын тулд 23 мянган ам.доллароор өмсгөл хийлгэсэн байна.
Нэрээ нууцалсан тэр эрэгтэй тусгай загварын хувцас үйлдвэрлэдэг “Zeppet” компанитай холбогдож сааралтай үстэй нохойн өмсгөл 3 сая иен буюу 22,700 ам.доллароор (77.3 сая төгрөг) хийлгэжээ.
Тэрбээр “Zeppet” компанид “Би багаасаа амьтанд хайртай байсан, мөн телевизүүд дээр амьтны өмсгөлүүд гарсныг хараад нэг өдөр ийм өмсгөлтэй болохыг хүссэн” гэж хэлсэн байна.
Тус компани чонын өмсгөлийг бүтээхэд 50 хоног зарцуулжээ. Өмсгөлөө хүлээн авсны дараа тэр эрэгтэй “Өмсгөл таарч байгаа эсэхийг шалган, өмсөж үзээд толинд хараад гайхширсан. Арын хөл дээрээ алхаж буй жинхэнэ чоно шиг харагдах гэсэн миний захиалга бүтээхэд хэцүү ч өмсгөл миний төсөөлсөн шиг болсон байсан” гэж хэлжээ.
Эх сурвалж: Yahoo News