• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 5 сар 9 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Улаан тэнгисийн халдлага дэлхийг инфляцид живүүлж байна

2024-01-30
Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Улаан тэнгисээр тээвэрлэлт хийж буй хөлөг онгоцууд руу халдах болсноор дэлхийн худалдаа, наймааг дахин тасалдуулж эхлэв. Улмаар Бельги, Германд автомашины үйлдвэрүүд сул зогсч, Британийн алдартай их дэлгүүрт ирэх хаврын хувцас загварын нийлүүлэлт хойшлогдж, эмнэлгийн хангамж үйлдвэрлэдэг Мэрилэндийн компани Азиас хэзээ сэлбэг авахаа мэдэхгүй байна.

Йемен дэх хутис босогчид Газын зурвас дахь Хамасын эсрэг Израилийн довтолгоог зогсоохыг эрмэлзэж, Азийг Европ, АНУ-тай холбосон усан дээгүүр явж буй ачааны хөлөг онгоц руу дайралт хийх болов. Ингэснээр хөлөг онгоцууд Суэцийн сувгаар бус Африкийн захыг тойрон, урт аялал хийхэд хүрч байна. Ийнхүү худалдаа саатаж, нийлүүлэлт хойшилсноор үнэ өсч, инфляцийг хөөрөгдөж эхэлжээ.

Нийлүүлэлтийн сүлжээний удирдлагын “Flexport” компанийн гүйцэтгэх захирал Райан Петерсен хэлэхдээ,  “Одоо болж буй зүйл бол богино хугацааны эмх замбараагүй байдал бөгөөд эмх замбараагүй байдал нь зардлыг нэмэгдүүлэхэд хүргэдэг. Тээвэрлэлтийн замаа өөрчилсөн хөлөг онгоц бүр дээр 10,000 чингэлэг байдаг. Эдгээр чингэлэг аялал бүрийг дахин төлөвлөхийн тулд маш олон и-мэйл, утасны дуудлага хийдэг” гэв.

Өөр нэг чухал худалдааны коридор болох Панамын сувгаар тээвэрлэлт хийдэг ч ган гачгаас үүдэлтэй усны түвшин бага байгаагаас хүчин чадал нь хязгаарлагджээ. Мөн тээвэрлэгчид Хятадын цагаан сарын баяраас урьтаж бараагаа зөөхөөр яарч байна. Хятад улс цагаан сарын баярыг тохиолдуулан хоёрдугаар сарын 10-17-нд хил, гаалиа хаадаг.

Газын зурвас дахь дайн удаан үргэлжлэх тусам аюул улам бүр нэмэгдэж байна. Жилийн турш Улаан тэнгисийн худалдаа тасалдсан нь барааны инфляцийг 2% хүртэл өсгөж болзошгүй гэж Петерсен тайлбарлав. Энэ нь дэлхий даяар хүнсний бүтээгдэхүүн, түрээс болон бусад зүйлсийн үнийн өсөлттэй тэмцэж байгаа энэ үед инфляцийг өрдөж байна. Үр дүнд нь эдийн засгийг сулруулсан зээлийн хүү бүр ч өндөр болно гэсэн үг юм.

Эмнэлгийн хэрэгслийг сард нэг удаа  авдаг байсан бол дөрвөн долоо хоногийн өмнө Ази тивээс гарсан хамгийн сүүлийн хүргэлт өнөөдрийг хүртэл замдаа явж байна. Учир нь Суэцийн сувгаар гурван долоо хоногийн турш явдаг ердийн зам нь хутисуудын халдлагын улмаас хаагдсан. Тээвэрлэлтийг Панамын суваг руу чиглүүлэх нь бас үр дүнд хүрсэнгүй. Гантай холбоотойгоор тээвэрлэлт зогссон. Ингэснээр тээвэрлэлт Номхон далайг гаталж Лос Анжелес руу ачааны машин эсвэл галт тэргээр Мэрилэнд рүү ирэх шаардлагатай болжээ.

Цахилгаан  автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани нийлүүлэлт тасалдсанаас хоёрдугаар сарын 11-нийг хүртэл Берлиний ойролцоох үйлдвэрээ зогсоожээ. Хятад эзэнтэй Шведийн автомашины “Volvo” брэнд Бельгийн Гент хотод урт болон жийп машин үйлдвэрлэдэг угсрах шугамаа энэ сард гурав хоног сул зогсоож, дамжуулалтын гол хэсгийг хүлээж байна. Унгар дахь “Сузуки мотор” корпорацийн үйлдвэр Японоос хөдөлгүүр болон бусад эд ангиудыг авчрах хугацаа хойшлогдсоны улмаас долоо хоногоор үйлдвэрлэл зогссон байна.

АНУ-д импортолж буй хувцас, гутлын 20 орчим хувь нь Суэцийн сувгаар дамжин ирдэг гэж Америкийн хувцас, гутлын холбооны гүйцэтгэх захирал Стив Ламар хэлэв. Европын хувьд нөлөөлөл нь бүр ч их. Тус тивд нийлүүлэгддэг хувцасны 40%, гутлын 50% нь Улаан тэнгисээр тээвэрлэгддэг.

Энэ сарын 19-ний байдлаар, дэлхийн тээврийн хүчин чадлын бараг 25 хувийг Улаан тэнгисээс холдуулж, олон мянган миль, нэг эсвэл хоёр долоо хоногийн аялал нэмж байгаа гэж “Flexport” мэдэгдэв.

Азиас хойд Европ руу жирийн 40 футын чингэлэг тээвэрлэх зардал өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур 1500 ам.доллар хүрэхгүй байсан бол бараг 5500 ам.доллар болтлоо өсчээ. Азиас ачааг Газар дундын тэнгис рүү хүргэх нь бүр илүү үнэтэй. Өнгөрсөн арванхоёрдугаар сарын дундуур 2400 ам.доллар байсан бол бараг 6800 ам.доллар болсон гэж “Freightos” ачаа захиалгын платформ мэдээлэв.

Гэхдээ байдал бүр дордож магадгүй. Хоёр жилийн өмнө нийлүүлэлтийн сүлжээ тасалдах үед Азиас хойд Европ руу чингэлэг тээвэрлэхэд 15,000 ам.доллар, Азиас Газар дундын тэнгис рүү тээвэрлэхэд бараг 14,200 ам.доллар зарцуулдаг байсан.

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

Өмнөх мэдээ

Санал асуулгад оролцогчдын 60 хувь нь дэмжихгүй гэжээ

Дараагийн мэдээ

Зарим ШТС шатахуун хязгаарлалттай олгож байна

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

Зарим ШТС шатахуун хязгаарлалттай олгож байна

"Монгол Улсад орж ирэх хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд буурч байна"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06

ЛЕЕ САН ХЁК: БНСУ-ЫН АЖИЛ ОЛГОГЧИД ХАБЭМ-ИЙН АСУУДЛЫГ САЙН ДУРЫН, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГЫН ҮНДСЭН ДЭЭР ХЭРЭГЖҮҮЛДЭГ

2025-05-05

Пак Ду Ён: Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлж ажиллах нь хамгийн үр дүнтэй

2025-05-05

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ЭНЭҮТ: Дараах өвчнөөр хүүхдийг хэвтүүлэн эмчлэх боломжгүй болсон

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7
  • Завхан аймгийн тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллагууд долоон багц сургалтын зохион байгууллаа

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.