• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Авлигад идэгдсэн АРДЧИЛАЛ!

2024-03-12
Улс төр
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нэг жилийн дотор Монголын ардчиллын индекс дөрвөн байраар арагшилж, дэлхийн улс орнуудаас 81-д эрэмбэлэгдсэнийг “V-Dem” институти 2023 оны тайландаа дурджээ. Тэгвэл 2022 онд Монголын ардчилалын индекс өмнөх оноос /2021-2022/ 16 байр ухарч, 77-д бичигдэж байв.

Газар зүйн байрлал нь эдийн засгийн албан бус хоригт оруулдаг, хойд, урд хоёр дарангуйлагчийн дунд  “хаданд хавчуулагдсан халиуны зулзага мэт” оршдог Монголын аюулгүй байдлыг хамгаалах бамбай нь ардчилал юм. Гэвч УИХ-ын сонгуулийн нэг циклийн хугацаанд Монголын ардчилал нийтдээ /2020 онд ардчиллын индексээр Монгол Улс 61 дүгээр жагссан/ 20 байраар ухарсан нь чухамдаа ардчилалд аюулын харанга дэлдэж буйн том ДОХИО.  Цаашлаад дарангуйлал тогтож мэдэх гол АНХААРУУЛГА.  Монгол Улс ардчиллаа алдвал аюулгүй байдлаа алдана. Дэлхий нийт ямартай ч одоогоор ардчиллаас өөр сайн засаглал олоогүй яваа тул монголчууд ардчиллаа амь шигээ хайрлахаа байг гэхнээ хамгаалж үлдэхээс өөр сонголт үгүй. Үгүй бол төрийн эрх мэдэл нэг буюу цөөн бүлэг хүнд төвлөрсөн авторитори эсвэл тоталитар дэглэмд “тавтай морилох”-оос аргагүй болно.

 “V-Dem” институти  нь дэлхийн улс орны ардчиллын индексийг гаргахдаа олон намын улс төрийн оролцоо, чөлөөт шударга сонгуулийн үр дүн,  хууль эрх зүйн орчин, төрийн ил тод байдал, засаглалын шилжилт хөдөлгөөн, хэвлэлийн эрх чөлөө болон иргэний эрх чөлөө зэрэг үзүүлэлтүүдийг үндэслэдэг.

Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн намын тоо, дөрвөн жил тутам парламентын чөлөөт сонгууль явуулж, Үндсэн хуулийн дагуу олонх болсон нь засгийн эрх барьдаг тогтолцоог нь харвал Монгол ардчилсан улс мөн-де юре. Де-факто нь нэг намын үнэмлэхүй олонх засгийн эрхийг найман жил барьж буй, чөлөөт сонгууль нь шударга явагддаг эсэх нь эргэлзээтэй, хагас парламентын, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай, цөөнхийн дуу хоолой улс төрд улам бүр хязгаарлагдаж, төрийн авлига, хулгай луйвар нийгмийн хорт хавдар болсон, хууль шүүх нь худалдагддаг, улс төр бизнес нь цус холилдсон, дийлэнх нь иргэд нь “хүчтэй гар” хүсдэг зэргээс нь харвал Монголын ардчилал “авсанд” орох нь холгүй байна.

Монголд парламентад суудалтай гурван нам бий. Бусад нь Улсын дээд шүүхэд бүртгэлтэй нэртэй. Нэдэр дээрээ ганц тамга халаасалсан сайн дурын уран сайханчид намаа хэнд, яаж зарж идэх тухай ярьдаг, боддог. Тэдэнд үзэл бодол, үнэт зүйлийн эрэмбэ, нэгдэл гэж үгүй.

Сонгууль болгоны өмнө ичээнээсээ гарч, үйл ажиллагаагаа идэвхжүүлсэн дүр эсгэдэг нь нэг талаасаа ардчилалд аранга болж байна. Парламентад суудалтай гурван нам дундаасаа засгийн эрхийг хамгийн олон жил барьсан нь МАН.  Тэр утгаараа Монголын ардчилалд нүүрлэсэн аюул, заналхийллийг Ардын намаас ангид авч үзэх бүр боломжгүй. Гучин дөрвөн настай ардчиллын он жилүүдэд 14 жилд нь АН дангаараа болон хамтарч засгийн эрх барьж, үлдсэн 20 жилд МАН төр удирдаж иржээ.

Сонгуулийн ганцхан циклийн хугацаанд ардчиллын индекс 20 байраар ухарсан нь бүх шатанд найман жил үнэмлэхүй эрхээр засаглаж буй МАН-ын бодлого шийдвэр ардчиллын суурь зарчим, үнэт зүйлстэй харшилдаж байна гэсэн үг. “The Straits Times” дөрвөн жилийн өмнө Монгол Азийн ардчиллын баянбүрд гэх статусаа алдаж магадгүйг анхааруулж байсан ч удаатай.

Ардчиллын индекс ийн арагшаа ухрахад хүрсэн хамгийн том шалтгаан нөхцөл нь Монголын төрд бугласан авлига, хулгай. Арван тэрбум төгрөг захын нэг авлигачийн орон гэрээс олддог болсон. Эрх мэдэлтэй нь илүү ихээр, их наядаар нь хулгайлж, хумсалж иржээ.

Ардчиллын хамгийн том дайсан  болох авлига Монголд хорт хавдрын хэмжээнд хүрснийг хүн болгон хүлээн зөвшөөрч байна . МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн “Авлига бол Монголын төрд голомтолсон хорт хавдар юм. Хорт хавдрыг мэс заслын аргаар өвдөлт өгч, эмчлэхгүй бол архагшин буглаж, эцсийн шатандаа орж, ардчилсан Монгол төрийн аминд хүрэх аюултай. Авлига арилаагүй цагт орлогын тэгш бус байдал арилахгүй, орлогын тэгш бус байдал арилаагүй цагт Монголын ардчилал “доголон” хэвээр байх болно. Монгол Улс бол парламентын засаглалтай ардчилсан улс билээ. Парламентын суурь үндэс нь нийт ард түмнийг төлөөлсөн БАГА АРД ТҮМЭН байх төлөөллийн зарчим юм. Харамсалтай нь, орлогын тэгш бус байдал, тогтолцооны гажуудлаас улбаалж, парламентыг иргэний төлөөллийн байгууллага гэхээсээ илүүтэйгээр дарга ангийн төлөөллийн байгууллага гэж ойлгодог болсон” гэх үг үнэний ортой. Үнэний ортойгоор барах уу,  хэн мөнгөтэй нь Монголын улс төр, хууль шүүхэд хөгжмөө захиалдаг. Бизнесийн бүлэглэлүүдийн БЭТ-үүд Монголын парламентаар дүүрэн байна.

Ардчиллын индекс арагшлахад АН ч буруутай. Ардчилсан нам анхдагч үнэт зүйлсээсээ урвасан, худалдсан. Ардчиллын заналт дайснууд, Монголын эрх ашгийг Москвагийн мөнгөөр тулчихдаг хүмүүс АН-д цөөнгүй, ардчиллын ард тэд нуугдаж байна. Үндсэндээ, өнгөрсөн найман жилд эрх баригчид иргэний болон эдийн засгийн эрх чөлөөнд халдах бүрт АН хаана нуугдаж байв. Тэд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалж, чөлөөт эдийн засгийн эсрэг шийдвэрүүдийг эсэргүүцсэн үү?!. Гэдэг нь бас асуултын тэмдэг.

Улстөрчдийн утга уянгын сүлэрсэн, омогшил, мэдэгдэл, мессежүүдээр ардчиллыг аврахгүй. Ардчиллыг хамгаалъя гэвэл иргэний болон эдийн засгийн эрх чөлөөг нь олго. Эс бөгөөс  ардчилалд зул барих цаг ирж мэдэх нь! Ардчилал бол аль нэг намын өмч биш билээ.

Өмнөх мэдээ

Энэтхэг ,“EFTA”-тай 100 тэрбум долларын гэрээ байгууллаа

Дараагийн мэдээ

Охид түрэмгий, хөвгүүд хүлцэнгүй…

ХолбоотойМэдээ

Засгийн газар

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай

2024-09-24
Улс төр

Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Фүмио энэ сард Монголд айлчилна

2024-08-08
Улс төр

УИХ дахь АН-ын бүлэг хүний эрхийн асуудлаар нээлттэй сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлжээ

2024-08-06
Дараагийн мэдээ

Охид түрэмгий, хөвгүүд хүлцэнгүй…

Путины эрх мэдлийг 2030 он хүртэл сунгах сонгууль

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.