Австрали улс байлдааны хөлөг онгоцны флотоо хоёр дахин томсгож, батлан хамгаалах зардлаа 11.1 тэрбум австрали доллараар (7.25 тэрбум доллар) нэмэгдүүлэх 10 жилийн төлөвлөгөөгөө зарлалаа. “Уг төлөвлөгөө нь дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хамгийн том флотын тоог 11-ээс 26 болгон нэмэгдүүлэх болно” гэж тус улсын Батлан хамгаалах сайд Ричард Марлес мэдэгдэв. Мөн АНУ, түүний холбоотнууд болон БНХАУ-ын хоорондын өрсөлдөөн ширүүсч байгаа энэ үед геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаад санаа зовж буйгаа тэрбээр дурджээ.
Шинэ төлөвлөгөөний дагуу Австралид Хантер ангиллын зургаан фрегат, 11 ерөнхий зориулалтын фрегат, гурван агаарын байлдааны устгагч болон сүүлийн үеийн гадаргын зургаан хөлөг онгоц авна. Мөн дайсны нутаг дэвсгэрийн гүнд цохилт өгөх чадалтай Томагавк пуужинг урьдчилан сэргийлэх журмаар авах юм. Австрали мөн хуучирсан ANZAC ангиллын хөлөг онгоцуудыг орлуулах 11 фрегатыг худалдан авах ажлаа түргэтгэн, хилийн чанадад 2030 оноос өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: Al JAZEERA