• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Австрали улс ногоон байгууламж бүхий шинэ хот байгуулахаар төлөвлөжээ

2023-04-15
Байгаль орчин, Дагуул хотууд, Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Дэлхийн хамгийн халуун газруудын нэгт тооцогддог бүсэд Австрали улс уур амьсгалын өөрчлөлтөд нийцсэн, ногоон байгууламж бүхий хамгийн эко шинэ хотыг байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.

Сидней хотын бизнесийн дүүрэг болон далайн эргээс баруун зүгт 56 гаруй км зайд “Брэдфилд Сити” нэртэй тус хотын барилгын ажил эрчимтэй явагдаж байгаа аж. Энэхүү шинэ хотоо 2026 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд  олон улсын шинэ нисэх буудлынхаа яг  дэргэд нь барих ажээ.

 

Шинэ хот болон нисэх буудал нь 11 мянган га талбайтай Аэротрополис хэмээх суурьшлын бүсийн нэг хэсэг болох юм байна.  Мужийн захиргаанаас энэхүү төслийг 2.5 сая гаруй хүн амтай, ЭЗХАХБ-ын орнууд дунд өсөлтөөрөө тэргүүлж буй Баруун Сиднейн бүсэд “Шинэ ажлын байр, эдийн засгийн боломжуудыг огцом нэмэгдүүлнэ” хэмээн найдаж байгаа аж.

Австралийн Засгийн газраас 668 сая ам.долларын санхүүжилт, мөн үндэстэн дамнасан хэд хэдэн компаниудын дэмжлэгийг авсан тус хотод технологийн компаниуд, их сургуулиуд, мөн нийтийн болон амины орон сууцууд төвлөрөх юм байна. Хотын анхны барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

Брэдфилд Ситид тулгарч буй гол сорилтуудын нэг нь зуны хэт халалт бөгөөд эргээс зайтай байршлын нөлөөгөөр Сиднейн зүүн хэсгээс даруй цельсийн 10 хэмээр илүү халдаг аж. 2020 онд Брэдфилдийн ойролцоох бүсэд агаарын хэм +48.9 хүрсэн нь Австралийн зүүн эргийг хамарсан түймэртэй давхцаж байжээ.

Сүүлийн жилүүдэд бүтээн байгуулалтын ажлын нөлөөгөөр тус бүсэд ойгүйжилт нэмэгдэж, хөрс доройтох, амьтан ургамал ховордох гэх мэтээр дэлхийн дулаарлын сөрөг нөлөөнд илүү мэдрэг болсон нь санаа зовоосон асуудал цөөнгүй байгаа юм. Одоогоор “Northrop Grumman”, “Mitsubishi Heavy Industries” зэрэг 37 компани Брэдфилдийн бүтээн байгуулалтын ажилд түншлэхээр мужийн захиргаатай гэрээ хийжээ. Энэ оны эцсээр 50 болж нэмэгдэхээр байгааг төслийг хариуцагчид мэдээлж байна.

Усыг дахин ашиглана, мод тарина

Брэдфилдийн төлөвлөлтөөс барилгын ажил хүртэл бүхий л үйл явцын турш тогтвортой хөгжлийн зорилтуудыг чанд мөрдөж ажиллахаар зорьж байгаа аж. Мөн нар, салхи, устөрөгч, био эрчим хүчний эх үүсвэрээс тус хот 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр хангагдахын зэрэгцээ төслийн эхнээс ус цэвэршүүлэх, дахин ашиглах технологийг нэвтрүүлэх юм байна.

Харин хэт халалтын асуудлыг шийдэхийн тулд бизнесийн болон орон сууцны зориулалттай барилга барихдаа дээвэр болон хатуу хучилттай гадаргуу нь нарны тусгалын ойлтоос орчинд үзүүлэх нөлөөллийг бууруулах загвартай байхаар тусгаж өгчээ. Өөрөөр хэлбэл барилгын дээврийг цайвар өнгөөр будах зэрэг арга хэмжээ авах ёстой аж.

Өмнөх мэдээ

УИХ-ын гишүүдийн тоог нэмбэл хууль чангарч, хулгайч цөөрөх үү?

Дараагийн мэдээ

“LVMH”-ийн хувьцаа хамгийн дээд түвшинд хүрчээ

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Онцлох мэдээ

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина

2024-12-09
Дэлхий

“Алсын Хараа-2050”-д “Нүүрстөрөгч багатай, бүтээмжтэй, хүртээмжтэй ногоон эдийн засгийг хөгжүүлж уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах олон улсын хүчин чармайлтад хувь нэмэр оруулна

2024-09-27
Дараагийн мэдээ

“LVMH”-ийн хувьцаа хамгийн дээд түвшинд хүрчээ

"Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай” тогтоолын төслийг өргөн мэдүүлэв

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.