Нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд жолооч нарын цалинг нэмэхээр болсон ч хэзээ нэмэгдэх эсэх нь тодорхойгүй байна.
Автобусны жолооч нарын цалинг энэ оны эхэн үед 1000 америк долларт хүргэнэ гэж хотын дарга Х.Нямбаатар амлаж байсан ч өнөөдрийг хүртэл цалин нэмэгдээгүй байгаа юм.
Нийтийн тээврийн салбарт өнөөдрийн байдлаар 350 гаруй жолооч дутагдалтай байна
Жолооч нарын хувьд “Өглөө 05:00 цагт ажилдаа гарч, шөнийн 01:00 цагт тарна. Ажлын ачаалал маш их байдаг. Бид ажлын цагаараа цалинждаг. Зарим нь нэг сард хоёрхон өдөр ажиллаж байж, 1.5 сая төгрөг авдаг. Нийтийн тээврийн жолооч нарын хариуцлагыг нэмж, соёлтой үйлчилнэ гэдгийг дэмжиж байна гэдэг байр суурийг илэрхийлээд буй.
Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга, сайд Б.Дэлгэрсайхан “Автобусны жолооч нар санаа зовох зүйлгүй болсон. Өмнө нь жолооч нарыг 1000 ам.долларын цалинтай болгоно” гэж хэлсэн. Үүнийг нийтийн тээврийн жолооч нар дэмжиж байгаагаа илэрхийлж байсан.