• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Автобусны “iMap” аппликэйшнийг хийсэн толгой компани ₮5.8 тэрбумын тендер авч байжээ

2024-01-23
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Нийслэлийн нийтийн тээврийн чиглэлийг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн шинэчилсэн. Ингэхдээ өмнө нь ашигладаг байсан “Улаанбаатар смарт карт”-ыг ч өөрчилж, шинээр “iMap” аппликэйшнийг хэрэглээнд нэвтрүүлээд буй.

Тэгвэл тус аппликэйшнийг хөгжүүлсэн компанийг урд нь МАН-ын захиалгаар ганцхан төсөл дээр хөгжүүлэлт хийсэн ажлын түүхтэй гэх мэдээлэл цахим орчинд иргэдийн дунд түгээд байгаа юм. Энэ талаарх мэдээллийг нягтлан хүргэж байна.

-“iMap” аппликэйшнийг хөгжүүлсэн “Номад Жеографик” ХХК “Ай Си Ти групп” ХК-ийн эзэмшилд байдаг-

“iMap” аппликэйшнийг “Номад Жеографик” ХХК хөгжүүлжээ. Гадаад худалдаа, мэдээлэл технологийн чиглэлээр ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тус компанийн гүйцэтгэх захирлаар Г.Лхамсүрэн, хувь эзэмшигчээр Б.Энхболд, О.Хэрлэн, Э.Баатархүү, Ай Си Ти групп ХК, эцсийн өмчлөгчөөр С.Одгэрэл бүртгэлтэй байдаг аж.

– “Ай Си Ти групп” ХК 5 тэрбум 897,6 сая төгрөгийн тендерийн ажлыг хийж, гүйцэтгэж байсан-

Компанийн хувь эзэмшигч “Ай Си Ти групп” ХК-ийн өмчлөгчөөр Г.Батхонгор бүртгэлтэй байдаг бөгөөд тус компани 2021-2022 оны хооронд Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр нийт 5 тэрбум 897,6 сая төгрөгийн тендерийн ажлыг хийж, гүйцэтгэсэн байна.

Тодруулбал, 2021 онд

  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын захиалгаар Иргэдэд төрөл бүрийн мэдээлэл, мэдэгдэл хүргэх нэгдсэн платформ хөгжүүлж, нэвтрүүлэх ажлыг 257.4 сая төгрөг,

2022 онд

  • Архангай аймгийн орон нутгийн өмчийн газрын захиалгаар Цахим Архангай хөтөлбөрийг 3 тэрбум,
  • Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын захиалгаар Замын хөдөлгөөний хураамж, зорчилтыг хянах системийг цахимжуулах, техник туслалцааны зөвлөх үйлчилгээг 1 тэрбум 940 сая,
  • Нийслэлийн хаягийн мэдээллийн санг шинэчлэн “Улсын хаягийн нэгдсэн систем”-д бүрэн холбох ажлыг 348 сая,
  • Соёлын яамны захиалгаар Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн системийн хөгжүүлэлт хийх ажлыг 199 сая,
  • Төрийн банкны захиалгаар СиАрЭм программын лиценз нийлүүлэх ажлыг 40 сая,
  • Ус сувгийн удирдах газрын захиалгаар Ус түгээх байрны ухаалаг төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг 88.5 сая, Ус түгээх байрны ухаалаг төхөөрөмж нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажлыг 24.7 сая, төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэжээ.

– “iMap” аппликэйшний хөгжүүлэлтэд зардал, мөнгө төсөвлөөгүй–

Ямар сонгон шалгаруулалтаар “Номад Жеографик” ХХК-ийг сонгосон болохыг Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга Д.Отгонжаргалаас тодруулахад “103, ОБЕГ зэрэг төрийн компаниуд ашигладаг, газарзүйн байрлалын системээр дагнасан компани гэж санал болгосон. “iMap” аппликэйшний хөгжүүлэлтэд зардал, мөнгө төсөвлөсөн юм байхгүй. Сайн дураараа хөгжүүлж байгаа” гэв.

НТГ-аас “Нийтийн тээврийн шинэчилсэн чиглэлийн мэдээллийг иргэдэд ойлгомжтой хүргэхийн тулд дотоодын мэдээллийн технологийн компаниудтай хамтран ажиллаж байна. ЦХХХЯ-наас мөн төр хувийн хэвшил хоорондоо өрсөлдөхгүйгээр, үндэсний мэдээллийн технологийн компаниудыг дэмжих, бүтээгдэхүүнүүдийг нь хэрэглээд явах бодлогыг хэрэгжүүлж байгаа. Үүний дагуу “Номад Жеографик” компанийн хөгжүүлсэн imap.mn үндэсний орон зайн мэдээллийн системийг ашиглан шинэчилсэн чиглэлийг оруулаад байна” гэлээ.

-Япон эрдэмтний зөвлөгөөр, монгол инженерүүдийн хөгжүүлсэн систем-

Түүнчлэн “iMap.mn систем нь япон эрдэмтний зааж зөвлөсний дагуу 100% монгол инженерүүд хөгжүүлсэн систем. Уг системээс байгаа байршлаасаа очих газар хүртэл автомашинаар, автобусаар мөн явганаар хэрхэн явах боломжтой вэ гэдгийг харах боломжтой. Энэ чадамжийг нь ашиглан шинэчилсэн автобусны маршрутыг оруулах боломжийг бүрдүүлсэн. Мөн автобусны буудлууд дээр QR кодуудыг байршуулах бөгөөд уг кодыг уншуулж тухайн буудал дээр ирэх автобуснууд ямар маршрутын дагуу ямар буудлууд дээр зогсохыг жагсаалтаар болон газрын зургаар харах боломжтой болсон.

Мэдээж шинээр хийгдсэн учир алдаа дутагдал байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүний цаана Монгол инженерүүд ашиглаж байгаа гэдэг утгаараа тогтмол сайжруулалтууд шуурхай ороод явна. Олон улсын жишигт ч ойртож байна гэсэн үг. Энэ систем нь Нийтийн тээврийн төлбөрийн систем бол биш, зөвхөн автобусны шинэчилсэн чиглэлийг хүмүүст ойлгомжтой хүргэхээр хийгдсэн систем” хэмээв.

Өмнөх мэдээ

Статистик: Улаан тарианы аян эхлүүлэхгүй, тэмбүүгийн халдвар харанга дэлдээгүй

Дараагийн мэдээ

М.Бадарчийн Спортын арбитрын шүүхэд хандсан хурал өнөөдөр болно

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

М.Бадарчийн Спортын арбитрын шүүхэд хандсан хурал өнөөдөр болно

"Хэрэглээний зээлийг хязгаарлаж, өрхүүдийг өрийн дарамтаас сэргийлнэ"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    44 хуваалцсан
    Хуваалцах 18 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.