“Saturn Extreme Mongolia” экстрем төвийн агаарын бөмбөлөг үйлчилгээг хэт үнэтэй хэмээн шүүмжилж буй. Тус төв нь 700 кг, 1030 кг бүхий хоёр бөмбөлөгтэй. Үнийн тухайд том хүн 50 мянга, хүүхэд 30 мянга бөгөөд 5-7 минутын хугацаатай 45 метр хүртэлх өндөрт хөөрнө.
Ингэхдээ салхины хүч, цаг агаарын байдлыг харгалзан үзэх бөгөөд хамгийн багадаа 10 хүн бүрдүүлж байж, нэг удаа хөөрөх юм байна. Уг экстрем төв нь Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулж, агаарын дугуй, картинг машин, хийлдэг зөөлөн чарга, агаарын шүхэр , шүүр /zipline/, агаарын бөмбөлгөөр үйлчилдэг