• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 9 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Агуулах сав нэгжиж явахаар ажлаа хийнэ үү, Ж.Ганбаатар сайд аа!

2023-12-27
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Шатахууны хомсдол сар орчим үргэлжилж байна. Эцэстээ шагийн шатахуун хаданд гарчээ. Ажил, амьдралын шаардлагаар автомашинаа унахаас өөр аргагүй байдалд орсон иргэд нэг бол ажлаа алдан хэдэн цагаар ШТС дээр дугаарлах, нөгөө бол шагийн шатахуунаар “цэнэглэх” хоёр л сонголттой нүүр тулав.   Нэн ялангуяа хөдөө орон нутгийн иргэдэд шатахууны хомсдол хүндээр тусч байна. Өвс тэжээлээ татахаас эхлээд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, зудад нэрвэгдсэн иргэдийн хувьд нэмэр дээр нэрмээс болж буй тодорхой.

Шатахууны хомсдол хэзээ арилж, нийлүүлэлт нь хэдийд хэвийн болохыг хэлж чадах сайд алга. Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар энэ асуудлаа Ж.Ганбаатараас асуу гээд эвтэйхэн “мурьчих” жишээний.  Атал уг асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар нь “тэвч, итгэ, хүлээ” гэх ганц үгтэй ам тагласаар сар болов. Иргэд хэр удаа тэвчихийг ёстой бурхан ч таашгүй, Ж.Ганбаатар бүр мэдэхгүй сууна.

Ямбыг нь эдлэж буй хувьд энэ бүхний ялыг Ж.Ганбаатар үүрэх ёстой албан тушаалтан мөн үү мөн. Гэтэл тэрбээр  “Зарим иргэд автомашиныхаа  банкны талаас илүү шатахуунтай хэрнээ ШТС дээр дугаарлаж байна. Банкныхаа талаас илүү хувьд бензин, шатахуунтай хүмүүс битгий ШТС дээр дээр оочерлоод бай, бусаддаа боломж олго.  Бүх хүн банкаа дүүргэнэ гэвэл ачаалал ямар болох вэ гэдгийг ойлго” гэж бүх бурууг иргэд рүү тохохоос өөрийг хийсэнгүй.

Түүний өмнөөс шатахууны нийлүүлэлтийг хэвийн болгох хэлэлцээрийг муу нэртэй, луу данстай импортлогчид л хийж байна.

УИХ-аас өнгөрсөн онд Гол нэр төрлийн зарим бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэлэлцэн баталсан. Үүний дунд АИ-92-ийг багтаасан нь өнөөдрийн хомсдол үүсэх шалтгаан болсныг салбарын мэргэжилтнүүд хэлж байна.

Монгол шатахуун үйлдвэрлэгч орон биш. Хэрэглээнийхээ 90 хувийг ОХУ-аас авдаг. Гэтэл импортоор орж ирдэг стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний үнийг хүчээр барих нь хомсдол үүсгэх нэг шалтгаан болж буй юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн хомсдлоос гарах хамгийн зөв бөгөөд ганц гарц бол чөлөөт зах зээлийн дүрмээрээ тоглох. Үнийг чөлөөлөхгүйгээр цаашдаа ч шатахууны хомсдол нүүрлэнэ, шагийн шатахуун тэнгэрт хадна.

Монгол, Оросын Засгийн газрын комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов  “Монгол Улс шатахууны хоригт ороогүй. Шатахууныг хэвийн нийлүүлнэ. Танайх харин тээврийн асуудлаа шийдвэрлэх гэж хугацаа орсон” болохыг албан ёсоор мэдэгдсэн байдаг. Эндээс харвал шатахууны тээвэрлэлт, нийлүүлэлт дээрээ салбарын яам нь анхаарч, ажиллаж чадаагүй нь илэрхий байна. Ядаж дотроо, танхимдаа Зам тээврийн яам болон УБТЗ-ийнхантайгаа уулзаж, шатахуун тээвэрлэлтийн гацааг арилгах нь түүний нэг үүрэг.  Эцэстээ “ичсэн хүн хүн ална” гэгчээр нефть импортлогчдын агуулах савыг яамныхаа ажилтнуудаар шалгуулахаар болсон гэх мэдээлэл байна. Хувийн өмч руу хууль бусаар халдаж болохгүйг төдийгөөс өдий хүртэл чихэр зарж ирсэн бизнесменийхээ хувьд Ж.Ганбаатар сайн мэдэх ёстой.

Импортлогчдоо энэ мэт дарамтлавал илүү хэцүүдэж мэднэ шүү, Ж.Ганбаатар сайд аа! Ингэж байхаар үнийг чөлөөлөх хэрэгтэй. Хэн хүссэн нь шатахуун импортлох эрхийг нь өгчих хэрэгтэй.

Өмнөх мэдээ

Аргентины шинэ ерөнхийлөгч 5000 төрийн албан хаагчийг халав

Дараагийн мэдээ

Метрог ЖАЙКА-гаас 2013 онд хийсэн ТЭЗҮ-гээр байгуулна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Метрог ЖАЙКА-гаас 2013 онд хийсэн ТЭЗҮ-гээр байгуулна

Оросын байгалийн хийн төсөлд Хятад оролцох нь хориг тавих үндэслэл болохгүй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    48 хуваалцсан
    Хуваалцах 19 Жиргэх 12

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.