Казахстан Улсын нийслэл Астана хотод чөлөөт бөхийн Азийн аваргын тэмцээний эрэгтэйчүүдийн тэмцээн үргэлжилж байна.
Тус тэмцээний 65 кг-ын жинд “Хүч” спорт хорооны тамирчин, ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртлээ.
Тэрээр үдээс өмнө эхний тойрогт гоц мөргөсөн бол шөвгийн наймын барилдаанд 23 хүртэлх насны дэлхийн аварга, насанд хүрэгчдийн Азийн аварга Кыргызстаны Улукбек Жолдошбековыг 4:0-ээр, хагас шигшээ барилдаанд өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга Узбекистаны Умиджон Жалоловыг 5:2-оор тус тус яллаа.