• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Аймгууд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэхээр мөнгө төсөвлөвөл ЖДҮХС-гаас хоёр дахин үржүүлж олгохоор болжээ

2024-01-18
Нийгэм
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн сайдын тушаалаар Жижиг, Дунд Үйлдвэрийг Хөгжүүлэх Сангаас 2024 онд хөнгөлөлттэй зээл олгох салбар, чиглэл энэ долоо хоногт батлагдсан байна.

зураг

Үүнтэй холбогдуулан “ЖДҮХС-гаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах талаар Жижиг, дунд үйлдвэрийн газар болон бизнес эрхлэгчдийн хамтарсан хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

Хэлэлцүүлгийн үр дүнд бизнес эрхлэгчдээс санал авч тус сангаас олгох зээлийн журмыг шинэчлэн батлах аж. Энэ жилийн тухайд нийт 20 гаруй салбарт 36 тэрбум хүртэлх төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгохоор болжээ. Зээлийн хүсэлтийг энэ сарын 24-нөөс хоёрдугаар сарын 24-ний хооронд цахимаар хүлээн авах юм.

ЖДҮХС нь нийт нэг их наяд хүртэл төгрөгийн санхүүжилтийг 8,668 төсөлд олгосон. Үүнээс 7,572 зээлдэгч 879 тэрбум төгрөгийн зээл төлсөн байна. Одоогоор 1,096 зээлдэгч 168 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй байгаа аж.

“ХӨДӨӨ АЖ АХУЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД 2.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗЭЭЛИЙГ ЖИМС, ЖИМСГЭНИЙН БИЗНЕС ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ТУСАД НЬ ОЛГОНО”

Журам шинэчлэн батлахтай холбогдуулан ямар өөрчлөлт оруулах хэрэгтэй байгаа талаар Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Аж ахуйн нэгж болон орон нутгаас зээлийн сонгон шалгаруулалтын хугацаа урт байна гэсэн санал ирүүлсэн. 2018 онд үүссэн нөхцөл байдлаас улбаалж алдаагүй ажиллахын тулд бүх зүйлийг нарийн шалгах журам баталсан.

Хүсэлтээ ирүүлсэн 1,500 төсөл бүрийг газар дээр нь очиж үздэг. Жижиг дунд үйлдвэрийн газарт зээлийн сонгон шалгаруулалтад 4-5 хүн ажилладаг. Хол аймаг руу явахын тулд цаг хугацаа, хүний нөөцийн асуудал гарна. Үүнийг цахимаар хэрхэн зохион байгуулав вэ гэдгийг шийдэх асуудал байна.

Орон нутгийн төсөл сонгон шалгаруулах хороонд магистрын зэргээс дээш цолтой хүн ажиллах гэсэн журмыг оруулсан. Гэтэл ажиллах хүн ховор байна, магистрын зэрэг болгож өгөөч гэсэн саналыг аймгууд ирүүлж байна.

Өмнөх журам дээр эргэн төлүүлэх хяналт тавихдаа үл хөдлөх хөрөнгүүдийг хэрхэн авах, худалдан борлуулах хэсэг нь учир дутагдалтай. Дөрвөн жилийн хугацаанд энэ сангаас зээл олгоход ямар нэгэн байдлаар хээл хахуулийн үйлдэл үүссэнгүй. Сонгон шалгаруулалт нээлттэй явагддаг.

Өнгөрсөн жилээс эхэлж зээлийн хүсэлтийг цахимаар авч эхэлсэн. Орон нутаг дээр тоног төхөөрөмж, интернэт, мэдлэг чадварын асуудал гардаг. Энэ жилийн хувьд салбараар ангилж олгохгүй.

Нийт 35-36 тэрбум төгрөгийн зээл олгох бөгөөд үүний 29 тэрбум нь үндсэн бүтээгдэхүүн байна. Хөдөө аж ахуйг дэмжих хөтөлбөрийн хүрээнд 2.5 тэрбум төгрөгийн зээлийг жимс, жимсгэнийн бизнес эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд тусад нь олгоно.

Мөн хоршоог дэмжих хөтөлбөрийн хүрээнд 4.5 тэрбум төгрөгийн зээлийг манай байгууллага өгнө. Аймаг тус бүрд нэг тэрбум төгрөг өгөхөөр хуваарилсан.

Орон нутгаас жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэхэд мөнгө өгөөч гэсэн хүсэлт ирүүлдэг ч өөрсдөө санаачилга гаргадаггүй. Тиймээс санаачилга гаргаад орон нутгийн төсөв дээрээ мөнгө хуваарилбал нэг аймагт олгох нэг тэрбум төгрөг дээр нэмээд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас төсвийг нь хоёр дахин үржүүлж олгохоор болсон.

Жишээлбэл энэ жил Сүхбаатар, Завхан, Өмнөговь гэсэн аймгууд орон нутгийн төсөв дээрээ мөнгө тавьсан. Аймаг бүрд олгох санхүүжилтийн хуваарь дээр Сүхбаатар, Завхан аймаг өндөр байгаа.

Учир нь орон нутгийн төсөв дээрээ 500 сая төгрөг тавьсан учраас манай байгууллага нэмж 500 сая төгрөг, сангийн жишиг дүн зэрэг нийлээд хоёр тэрбум төгрөг болсон” хэмээн ярилаа.

Өмнөх мэдээ

2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарлажээ

Дараагийн мэдээ

Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон зам тавихаар болжээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Нийгэм

ГЕГ: “Хубилай хаан”-ы үед хамаарах гурван ширхэг хүрэл толийг Алтанбулаг боомтоор хил давуулах гэж байсан хууль бус үйлдлийг зогсоолоо

2025-02-24
Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Дараагийн мэдээ

Хүннүгийн гудамжийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй холбосон зам тавихаар болжээ

"Төрийн өмчит компанид онцгой дэглэм тогтоох замаар ЗГ шууд удирдаж өмчлөх, хувийн аж ахуй эрхлэх эрхийг зөрчиж байна"

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.