Хэд хоногийн өмнө Америкийн поп дуучин Бейонсе Нөүлс өөрийн “Renaissance” тоглолт үргэлжилнэ утгатай рийлс бичлэг цахим орчинд нийтэлсэн билээ. Тус бичлэгт Монгол Улсын нэр дурдагдсан юм. Үүнээс үүдэн иргэдийн дунд алдарт дуучныг манай улсад ирэх эсэх талаар эргэлзээ үүссэн юм.
Тэгвэл алдарт дуучин өөрийн аялан тоглолтоо кино болгон гаргасан бөгөөд тус кино өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-нд “Гэгээнтэн” кино театрт нээлтээ хийх юм байна.
Сонирхуулахад, Бейонсе Нөүлс тус киноны зохиолыг өөрөө бичиж, найруулсан бөгөөд уг киноны нээлтийн орлого 21 сая ам.долларт хүрч байжээ. Одоогоор Индонез, Болгар, Унгар, Сингапур, Тайван, Бразил, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудад тус кино нээлтээ хийхээр төлөвлөж байгаа аж.