• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 6 | Баасан
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Алслагдсан аймаг, сумдын багш нарт эхний таван жил мөнгөн тэтгэмж олгоно

2023-05-05
Боловсрол, УИХ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хуулийн төсөлд англи хэлийг үндсэн гадаад хэл байхаар тусгасан. Мөн алслагдсан аймаг, сумдад багшилж байгаа сургууль, цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт эхний таван жилд зургаан сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно.

Боловсролын салбарт 15-аас дээш жил тасралтгүй ажиллаж байгаа багш, ажиллах хүчний нэг хүүхдийг төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана. Одоогийн байдлаар 27 мянган хүн 15-аад дээш жил ажиллаж байна.

Гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Боловсрол, шинжлэх ухааны сайд хувийн хэвшлийнхний саналыг хүлээж авч, хуулийн төсөлд тусгаж байсанд талархаж байна. Эмэгтэй гишүүд хувийн сургуулиудаа үзэн ядаж байгаад гайхаж байна. Хүүхдүүдээ аль сургуульд сургадаг юм болоо.  Ковидын үед маш олон хувийн сургууль, цэцэрлэг хаагдсан. БНСУ-д хувийн сургууль байдаггүй гэж яриад байх юм.

Улаанбаатар хотод хот төлөвлөлт юу болсон билээ. Орон сууцны хотхонууд нэг ч сургууль, цэцэрлэггүй баригдаж байгаа. Хүртээмжгүй үед амьдралаас тасархай зүйл ярьдагаа болио. Гэрээс шууд гараат хүүхдээ сургууль, цэцэрлэгт өгчих боломжгүй байна. Ийм үед хувийн сургуулиуд ачааллаас үүрэлцэж байна.

Англи хэлийг  зарим нь I ангиас заана , зарим нь III ангиас заана гэх.  Багшийн хүртээмжийн асуудлыг яаж шийдэх вэ.  Том, том хотхонуудад улсын сургуулийн бага анги нээж болохгүй юу. Хэдэн гудамж дамнаад зөөж явахаар?

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Г.Дамдинням:  Хувийн сургууль, төрийн өмчийн сургуультай холбоотой асуудал ажлын хэсэг дээр яригдсан.  Хуулийн төсөлд хувийн сургуулийг ялгаварласан зүйл заалт байхгүй. Ер нь бол тантай санал нэг байна. Одоогоор  65 мянга орчим суралцагч 5000 орчим багш нар энэ салбарт ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиараа чөлөөт зах зээл, иргэний нийгэм байгуулна,  өрсөлдөөнтэй байна гээд заачихсан учраас эндээс ухрахгүй. Ухрах ч ёсгүй. Боловсрол бол нэг талдаа их үнэтэй бүтээгдэхүүн. Нөгөө талдаа боловсрол сонголттой байх ёстой.  Монгол Улсын Үндсэн хуульд иргэд хувийн сургууль байгуулж болно гэж заасан.

Та Солонгосын жишээ ярилаа, үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээгүй сургуулиудыг болиулсан. Түүнээс үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа сургууль нь бий. Манай энэ Боловсролын ерөнхий хуульд үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа сургуульд хувьсах зардал олгохоор заасан. Монгол хүнийг нэг стандартаар, нэг бодлогоор бэлдэх ёстой. Эцэг, эхчүүдээс гардаг нэг шүүмж байдаг.  Кембрижийн ч гэдэг юм уу, Япон, Финляндын боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна гэдэг ч үнэн юм уу.  Яг энэхүү хөтөлбөрөөр сургалтаа зааж байгаа юу гэдгийг хэн хянаж байгаа юм гэдэг, үнэн.

Боловсролын ерөнхий хуульд хоёр чухал заалт орсон. Нэгдүгээрх нь, сургуулиуд тухайн хөтөлбөрөө олон улсын стандартаараа магадлан итгэмжлэлээ хийлгэж, яам болон эцэг, эхэд нь тайлагнадаг байх үүрэг хүлээсэн. Энэ үүргээ биелүүлээгүй бол тухайн сургуулийн эрхийг ярина.

Тухайн сургуулийн ТУЗ-д эцэг, эхийн төлөөлөл заавал орно. Тэд тухайн сургуулийн сургалтын төлбөрийн зардалтай танилцаж, олон нийтэд мэдээлдэг байхаар зааж өгсөн.

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан: Багш бэлтгэж байгаа УБИС-ийг дэмжих заалт байна уу. Ёс зүй сурч, сурч гараад иртэл өөр сургуульд сурсан нөхөр албан бусаар сертифкат аваад багшилбал яах вэ.

Англи хэл үндсэн хэл байна гэх. Баян-Өлгийд яах юм. Гадаад хэл нь монгол хэл байна гэх юм уу. Хэл дагаж сэтгэлгээ явдаг, хар багаасаа харьчиж байна. Монгол хүн биш болно.

Хуулийн төсөлд өмчтэй байж болно, ашгийн төлөө байж болно гэж юу яриад байгаа юм. Ерөнхий боловсролоор ашиг хийгээд байх нь зөв юм уу. Мөнгөө төлж байгаа нь хувийн сургуульдаа, мөнгөө төлж чадахгүй нь захын сургуульдаа ор гэж байгаа юм уу?

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Өмчийн хэлбэртдээр Монгол Улс Үндсэн хуулиараа бүх төрлийн өмчийг зөвшөөрдөг ардчилсан улс. Хувийн өмч байна, төрийн өмч байна, төр, хувийн хамтарсан өмч ч байж болно. Олон улсын хөрөнгө оурулалттай ч сургууль байж болно гэсэн үг. Өмчийн хэлбэрийн хувьд ардчилсан зарчмынхаа хүрээнд хөрөнгө оруулалтын боломжийг татаж оруулж ирэх ёстой. Тэгж байж шийднэ.

Заавал төр үнэгүй сургана гэдэг зарчим байхад хувийн сургууль байх ямар хэрэгтэй юм бэ гэх. Төр дангаараа боловсролыг авч явдаг улсуудын татварыг та бүхэн хараарай. Финлянд, Герман 40-43 хувийн татвартай байгаа. Төр бүгдийг үүрч болно, тэгвэл татвараа л  нэмэх хэрэгтэй болно доо. Эдгээр орнууд 40 орчим хувийн татвартай байгаа. Гэхдээ Монгол Улс суурь зарчмын хувьд ардчилсан улс учраас хувийн хэвшлийг хориглох боломжгүй.

Заавал ангил хэлийг үзэх ёстой юм уу гэх. Заавал орос хэл үзээд ирж болсон юм даа. Дэлхий нийтийн эдийн засгийн, харилцаны, шинжлэх ухааны бүх хэл англи хэл дээр явж байна. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Олон улсын том их, дээд сургуульд тэнцчихсэн байгаа хүүхдүүдээ бид бахархаад дэмжээд шуугиад байдаг хэрнээ  яагаад тэнцэж байгааг бид харах ёстой. Тэд англи хэлтэй учраас тэнцээд байгаа.  Тийм учраас англи хэл оруулж ирж байгаа юм. Бусад хэл үзэх нь нээлттэй шүү.  Англи хэл үндсэн хэл гэж заасан нь төрийн бодлогоор дэмжинэ гэсэн санаа.

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Үндсэн гадаад хэл гэж юу вэ. Туслах гадаад хэл гэж бас байх уу. Баян-Өлгий аймагт үндсэн гадаад хэл нь монгол хэл байна гэх үү, англи хэл байна гэх үү. Хэл дагаж сэтгэлгээ явдаг. Багаас нь хүүхдүүдийн сэтгэлгээ харьчихна шүү дээ гэв.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Заавал орос хэл сураад болж байсан даа. Дэлхий нийтийн эдийн засаг, шинжлэх ухаан, харилцаа холбоо англи хэл дээр явагддаг. Монгол залуучууд дэлхийд өрсөлдөх хэрэгтэй байна. Дэлхийн шилдэг их, дээд сургуульд тэнцэж буй хүүхдүүдийн талаар бахархаж ярьдаг мөртлөө. Учир шалтгааныг нь ярьдаггүй. Англи хэлтэй учир тэдгээр хүмүүс тэнцэж байна. Тийм учраас бид үндсэн хэлийг англи хэмээн зайлшгүй оруулж ирсэн. Бусад хэлийг судлах эрх нь нээлттэй шүү дээ” гэсэн хариултыг өглөө.

Өмнөх мэдээ

Г.Уянга УИХ-ын гишүүн Ч.Ундрам руу хатуу үг “чулууджээ”

Дараагийн мэдээ

Урлагийн бүтээлийн чанарыг таниулж, чансааг тодотгосон “Монгол Эрдэнэ-2023”

ХолбоотойМэдээ

Боловсрол

Төрийн албан хэргийг кирил, монгол бичгээр хослуулан хөтлөнө

2025-01-02
Боловсрол

Монгол хэл бичгийн дахин шалгалтын бүртгэл өнөөдөр эхэлнэ

2024-07-29
Боловсрол

2029 оны олон улсын математикийн олимпиадыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлт хүргүүлнэ

2024-07-26
Дараагийн мэдээ

Урлагийн бүтээлийн чанарыг таниулж, чансааг тодотгосон “Монгол Эрдэнэ-2023”

Баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо, цас орно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    38 хуваалцсан
    Хуваалцах 15 Жиргэх 10

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.