Японы Мэргэжлийн сүмогийн их аварга, МУГТ, Хөдөлмөрийн баатар Асашёорюү Д.Дагвадорж Япон улсад зочилж, залуу сумочдод зөвлөгөө өгч явна. Тэрээр өөрийн төрсөн ахын хүү Хоошёорюү болон Кирибияма, Вакамотохарү нартай хамт “Токицүказэ” дэвжээнд зочилжээ.
Асашёорюү Д.Дагвадорж бол Япон улсын мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна болсон анхны Монгол хүн бөгөөд “Токицүказэ” дэвжээний залуу сүмочдод зөвлөгөө өгч, 2006-2007 онд тус дэвжээний дасгалжуулагчаар ажиллаж байсан Комүсүби Токитэнкү А.Хүчитбаатар агсны талаар дурсамжаа хуваалцжээ.
Асашёорюү, Токитэнкү нар хар багаасаа хамт “жуулчин” дэвжээнд жүдогоор хичээллэж нэгэн үед сүмогоор барилдаж явсан андууд гэдгийг спорт сонирхогчид андахгүй сайн мэдэх биз ээ.
Аса аварга Д.Дагвадорж 2023 оны зургадугаар сарын 3-нд болох 71 дэх Ёкозүна Какүрюү М.Анандын зодог тайлах ёслолд оролцохоор Японд очоод байгаа юм байна.