• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Ач зээгээ хардаг ахмадууд нийгмийн баялаг бүтээж байна. Урамшуулах системийг бий болгох хэрэгтэй”

2024-02-06
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын захиалгаар Мэргэжлийн социологичдын холбоо ТББ 2022 онд хийж гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй ахмад настны эрх, хамгаалал судалгаа”-ны тайлангаас хүргэж байна.


Улаанбаатар хотод 2021 онд нийт 153,724 ахмад настан бүртгэгдсэн байна. Үүнээс гэр хороололд амьдардаг ахмад настнуудын 77.6 хувь нь 69 хүртэлх насны ахмадууд байна.

Суурьшлын хэв маягаар авч үзвэл судалгаанд оролцогч ахмадуудын 71.2 хувь нь хотын захын гэр хороололд амьдарч байгаа бөгөөд 72.2 хувь нь орон нутгаас шилжиж иржээ. 

зураг

Судалгаанд оролцогч ахмад настнуудын:

  • 23.6 хувь нь орлого олох ямар нэгэн ажил хөдөлмөр эрхэлж байгаа
  • хөдөлмөр эрхэлдэг ахмадуудын 75.6 хувь нь цаашдаа үргэлжлүүлэх,
  • хөдөлмөр эрхэлдэггүй ахмадуудын 51.3 хувь ажил хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой байна гэжээ.

Энэ нь ахмадууд үргэлжлүүлэн ажиллаж бусдын адил хөдөлмөр эрхлэх сонирхол өндөр байгааг харуулж байгаа үзүүлэлт юм.

Судалгаанд оролцсон ахмадуудын тухайд үр хүүхэд (63.4%), ах дүү, хамаатан садан (9.5%)-аас дэмжлэг туслалцаа авах нь их бөгөөд эцэг эх, ах дүүгээ асрах уламжлалт соёлын нөлөө суурьшлаас үл хамааран хүчтэй хэвээр байгаа юм.

Уг үр дүнгээс хэдий эерэг дүр зураг илэрч байгаа ч зарим тохиолдолд солилцооны шинжтэй харилцаа үүсэх, бие даан шийдвэр гаргах эрх нь хязгаарлагдах, бие даасан статусыг нь үгүйсгэж давхар үүрэг оноох, эсвэл үл хайхран санхүүгийн хэрэгсэл байдлаар ашиглах явдал гардаг байна.

Баримт

“… Чөлөөт цаг гарах нь ер нь ховор. Чөлөөт цаг гарахаар хүүхдүүдийнхээ хүүхдийг хардаг. Манай гэр бүлийн хүний ээж нь 80 настай асаргааны хүн. Эхийгээ асрах гээд очихоор нь хүүхэд хараад өг гээд бас явуулчихна. Ирэнгүүт нь энд байдаг нь хүүхдээ аваад ирнэ. Ерөөсөө чөлөөт цаг зав зай бага байгаад байдаг”.

ФБЯ: БГД-ын 10 хорооны ахмад настан

“… Манай улсад тэтгэвэрт гараад хүүхэд харах гэдэг асуудал маш их байдаг. Өөрөө бол бие даан идэвхтэй амьдрах дуртай, найз нөхөдтэйгөө уулзах хүсэлтэй байдаг. Нөгөө талаас үр хүүхэд нь хүүхдээ авчраад өгчихдөг, хүүхдийнхээ ажлыг хийлгэмээр байдаг. Энэ асуудал манай хороонд маш их түгээмэл байдаг”.

ФБЯ: СБД-ын 17 хорооны ахмад настан

“Гэр хорооллын ахмад настнууд ногоо тарих, гадаад хэл сурах зэрэг чиглэлийн сургалтыг сонирхож байна”

Гэр хорооллын ахмад настнуудын сонирхож буй сургалтын агуулга, хэлбэрийн хувьд ашиг олох, шинэ мэдлэг чадавхад суралцах, чөлөөт цаг өнгөрүүлэх, мэдээллийн шинжтэй хэрэгцээ байна. Эдгээрийг тодруулбал,

зураг

 Ахмадууд: Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гэж айгаад, гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байх шив

Баримт

“…Гэр хорооллын хөгшчүүдэд чөлөөт цагаа сайхан суугаад өнгөрүүлэх байр, орчин нөхцөл байдаггүй учраас гэр гэртээ ганцаараа эсвэл хүүхдүүдийнхээ хүүхдийг хараад сууж байдаг. Зуны улирал болохоор зарим нэг нь ногоо, мод тарьдаг. Олуулаа сайхан тоглоод, халуун савтай цайгаа уугаад, эсвэл эрүүл мэндийнхээ талаар зөвлөгөө авдаг, хоорондоо ярилцдаг чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй. Ер нь бол нийтийг хамарсан үйл ажиллагаа, үйлчилгээ алга”.

ФБЯ: СХД-ийн 24 хорооны ахмад настан

“…Би өөрөө спортоор хичээллэх дуртай. Тэгээд хичээллэе гэхээр заал танхим маш хомс байдаг. Хорооныхоо ахмадуудтай энд тэнд очоод тоглоё гэхээр хүртээмжгүй байдаг. Тэгэхээр ганцхан надад ч биш залуучууд, хөгшчүүдэд заал л олон баривал сайн юм байна лээ”.

ФБЯ: БГД-ийн 20 хорооны ахмад настан

“…Манайх алслагдсан зайтай гэр хороололд байрлалтай болохоор өөрийгөө хөгжүүлж чаддаггүй. Гэрээсээ ч цухуйж чадахгүй хөштөлөө хэвтэж байх шив. Өвлийн хүйтэнд гарвал халтираад уначихна гээд айгаад хөдөлж ч чаддаггүй. Зуны цагт амралт сувилалд долоо, долоо хоног явах юм”.

Ганцаарчилсан ярилцлага: БЗД-ийн ахмад настан

Ач зээгээ хардаг ахмадууд нийгмийн баялаг бүтээж байна гэж үзэж болно. Эцэг эхийг нь ажилтай болгож байна, хүүхдийг нь асарч байна, хүмүүжүүлж байна, цэцэрлэг, сургуульд нь хүргэж өгч авч байна. Энэ улсын ачаа нуруунаас хөнгөлж байгаа хэрэг. Үүнийг урамшуулах системийг бий болгох хэрэгтэй гэж Нийслэлийн Ахмадын хороо үзэж байна. Магадгүй хүүхэд харах үйлчилгээтэй уялдуулж болох талтай гэж судалгааны багийнхан дүгнэжээ.

Өмнөх мэдээ

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнийг шалгуулахаар хоёр албан тушаалтны материалыг Мөрдөх хэлтэст шилжүүлжээ

Дараагийн мэдээ

Долларын хадгаламж ашигтай юу?

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Долларын хадгаламж ашигтай юу?

Далайн хар салхины хүч улам нэмэгдэж буй тул эрдэмтэд хэмжүүрийн шинэ ангилал нээх санал гаргажээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.