• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 8 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

“Баавгай болохсон” киноны тухай таны заавал мэдэх ёстой 9 сонирхолтой баримт

2024-01-18
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Яг одоо Монголын кино театруудаар гарч буй “Баавгай болохсон” киноны тухай маш сонирхолтой баримтуудыг хүргэхэд бэлэн болоод байна. Ямар их хүч хөдөлмөр, хайр, хүсэл тэмүүллээр бүтэж, цаашид хийгдэх олон чанартай бүтээлийн эхлэлийг тавьж чадсан болохыг эндээс сонирхоорой.


1. Кинонд тоглож буй хүүхдүүдийг ах дүүс мөн үү гэж гадаад дотоодын үзэгчид ихээхэн сонирхож байсан бөгөөд тэд нэг гэр бүлийн ах дүүс биш хэдий ч яг л хамтдаа өсөж, нэгнийгээ маш удаан таньдаг байсан юм шиг кинондоо тоглож чадсан билээ. Найруулагч П.Золжаргал гол дүр болоод туслах дүрийн хүүхдүүдээ бүгдийг нь 14 хоногийн турш цуглуулан уулзаж, хамтдаа жүжигчний бэлтгэл хийсэн нь үүний шалтгаан биз ээ. Тэрхүү бэлтгэлийн үеэр тэд зөндөө тоглож, зүрх сэтгэлээ нээж, ярилцаж, ойлголцож, бүтэн өдрийг хамтдаа өнгөрүүлэнгээ мэргэжлийн бэлтгэл сургуулилтуудаа хийж байсан байна. Тэр үед хүүхдүүд нэгэнтэйгээ найз нөхөд, ах дүүс болж чаджээ.

2. Кино бүтээх хөрөнгийн дөрөвний гурвыг “Лантуун дохио” ТББ, Швейцарын хөгжлийн агентлаг, Монголын Финтек Группээс босгожээ. Харин үлдсэн хөрөнгийг босгохын тулд найруулагч П.Золжаргал төрсөн өдрөөрөө кино бүтээхэд хандив өргөх үдэшлэг хийсэн байна. Тэрхүү үдэш киноны хөрөнгө босгох ажилд туслах зорилготой зочид ирцгээсэн бөгөөд олон хүний тус дэмжлэг, сэтгэлийн дэмээр энэхүү бүтээл бий болж чадсан юм.

Киноны 70 хувь бүтээгдээд байх явцад төсөв төлөвлөж байснаас хэтэрч, дахин хөрөнгө босгох шаардлагатай нүүр тулсан учир найруулагч П.Золжаргал өөрийн байрыг зарж, киногоо хийж дуусгажээ.

3. Бусаны олон улсын кино наадмын улаан хивсэн дээр алхахдаа найруулагч П.Золжаргал захчин эхнэр дээл өмссөн. Киноны зураг авалт Улаанбаатар хотын Дэнжийн мянгад хийгдэхээс гадна Ховд аймгийн Манхан суманд Захчин түмний өлгий нутагт хийгдсэн. Тэр үед нутгийн ард иргэд найруулагч болоод киноны хамт олныг халуун дулаан сэтгэлээр угтан авч, байрлах газар бэлдэж, зураг авалт хийх хүсэлтүүдэд найрсгаар зөвшөөрөн хүлээн авсан нь кино багийнхны сэтгэлд гүн үлджээ. Тэр бүхэнд маш ихээр талархсан найруулагч П.Золжаргал дэлхийн хэмжээний том кино наадмын улаан хивсэн дээр алхахдаа захчин түмэнд хүндэтгэл үзүүлэн, ийм шийдвэр гаргажээ.

4. Бэрхээ нэртэй асар эрх монгол банхар энэ киноны чимэг, хүмүүсийн хайрыг татсан дүр байсан билээ. Багаас нь хүүхдүүд хамт тоглож өссөн учраас балчруудад ихээхэн ээлтэй, зөөлөн нохой гэнэ шүү. Киног хийх явцад ямар ч амьтны эрх зөрчигдөөгүй бөгөөд банхар нохойн чихмэл ашиглан зарим хэсгүүдийн зураг авалтыг хийсэн байна.

5. Монгол Улсын Гавьяат багш Р.Бавуудорж кинонд өөрийнхөө дүрийг бүтээсэн аж. “Шинэ Монгол” сургууль дээр зураг авалт явагдаж, тус сургуулийн багш нар мөн олны хэсэгт оролцжээ. Тэр дунд киног ихээхэн дэмжин ажилласан “Шинэ Монгол” сургуулийн захирал Ж.Галбадрах шагнал гардуулан өгөх ёслолын хэсэгт тод харагдаж буй. Мөн математикийн багш Д.Алтангэрэл шалгалт авч буй багшийн дүрээр гардаг. Кино бүтээхэд физикийн хичээлтэй холбоотой мэргэжлийн багшлах арга барил, заах агуулгын тухай болон бүх зөвлөгөөг П.Эрдэнэбат багш өөрөө жүжигчин С.Батзориг болон кино багийнханд өгч байжээ.

6. Хүүхдүүдэд киноны бүтэн зохиолыг өгөөгүй бөгөөд яг өөрсдийнх нь жүжиглэх хэсгийн зохиолыг өгч байжээ. Мөн хэнд нь ч киноны төгсгөл ямар байх тухай хэлээгүй байсан байна. Гол дүр болох Өлзийгийн дүрийг бүтээсэн Ү.Батцоожид Ховд аймагт очсоны дараа төгсгөлийн хэсэг ямар байхыг үзүүлсэн байна.

7. Киноны зураг авалтын үеэр маш хүйтэн байсан ба хүүхдүүдээ дааруулж, ядраахгүй, өвтгөхгүй, хүүхдийн эрхийг зөрчихгүй ажиллахад ихээхэн анхаарч ажиллажээ. Тэр үедээ дандаа халуун хоол цай өгөхөөс гадна том хөнжлөөр хүүхдүүдээ ороон дулаацуулдаг байсан. Гэхдээ хөвгүүд хөнжлөөр ороолгох маш дургүй байснаас гадна “Охин шиг харагдаад байна” гээд бүр зугтаадаг байжээ. Гол дүрийн жүжигчин Ү.Батцоож хөнжлөөр ороолгохгүй гэсэндээ “Охид л даардаг” гэж хэлж байсныг кинондоо тэр чигт нь ашигласан гэнэ.

Мөн зураг авалтын бүх багийнханд хүүхэдтэй харилцах код буюу дүрэм танилцуулж, түүнийг даган ажиллана гэдгийг баталгаажуулан гарын үсэг зурж авчээ. Кино зураг авалтын үеэр хүүхэдтэй зөв харилцаж, бас тэднийг хүндлэх тал дээр багаараа  ихээхэн анхаарч байсан нь хайр татам.

8. “Ид шидийн орон”, “Лантуун дохио ТББ”-тай хамтран ажилласан. Киноны зураг авалтдаа багийн хамт олон “Ид шидтэй автобус”-аар ирж очдог байсан. Мөн “Ид шидийн орон”-д хүмүүсийн хандивласан, хараахан тараагдаж амжаагүй байсан хувцас хэрэглэлээс сонгон гол дүрийн хүүхдүүддээ өмсгөж, хэрэглүүлэн ашигласан.

Анх “Лантуун дохио ТББ”-тай хамтрахаар анх уулзах үед тус байгууллагын тэргүүн У.Ганбаяр кинонд огт цензур тавиагүй аж. Өмнө нь олон хүнтэй уулзаж үед “Ёс бус үг хэллэгээ авч хая, тэгвэл дэмжинэ” гэдэг байжээ. Харин найруулагчийн хэлснээр У.Ганбаяр урлагийн асар их мэдрэмжтэй, зураг авдаг, шүлэг бичдэг, киноны хорхойтон нэгэн учир урлагийн олон хэлбэр, хэлэмжийг ойлгож, киноны зохиолыг уншсаны дараа ёс бус хэллэг яагаад байх ёстойг ойлгож, тэгж байж кино илүү бодитой болохыг мэдэрсэн байна.

9. Ууланд байсан самарчдын хэсгийн зураг авалтыг Богд ууланд хийсэн бөгөөд ямар ч модыг гэмтээлгүй хийжээ. Самарчид том мунаар цохисоор байгаад маш их модыг гэмтээсэн ойн хэсэгт очиж, тэнд байсан жинхэнэ отог дээр зураг авалтаа хийжээ. Уул руу маш дээшээ гарч зураг авалт хийсэн учраас олны хэсэгт тоглох жүжигчид авч явж чадаагүй тул киноны зураг авалтын багийнхан өөрсдөө самарчдын дүрээ бүтээжээ.

Өмнөх мэдээ

Урлаг судлаач Кристианна Бонин: Монголд яг одоо мэргэжлийн шүүмж хамгийн их хэрэгтэй

Дараагийн мэдээ

Сайн найзууд болохын тулд “чанартай” 200 цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Сайн найзууд болохын тулд "чанартай" 200 цагийг хамт өнгөрөөх хэрэгтэй

Мөсөн гулгууртай Гиннесийн амжилтын тухай иргэдийн 13 пост

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    43 хуваалцсан
    Хуваалцах 17 Жиргэх 11

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.