• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 10 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Багш сурагчид нь хичээлдээ гадуур хувцастайгаа сууж буй тусгай хэрэгцээт 29 дүгээр сургуульд их засвар хийхээр боллоо

2024-02-04
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Сүхбаатар дүүрэгт байрлах 29 дүгээр тусгай хэрэгцээт сургуулийн барилга 1989 онд ашиглалтад орсноос хойш нэг ч удаа иж бүрэн засвар хийгдээгүй байна.

Ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй зэргээс шалтгаалж, багш сурагчид гадуур хувцастайгаа хичээллэж байгаа юм.

Иймээс Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар(НЗДТГ) болон НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF) хамтран хэрэгжүүлж буй жишиг сургууль, цэцэрлэг байгуулах ажлын хүрээнд 29 дүгээр сургуулийг иж бүрэн засварлахаар болсныг нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг танилцууллаа.

29 дүгээр сургуульд иж бүрэн засвар хийхэд урьдчилсан байдлаар 4.8 тэрбум төгрөг шаардагдах тооцоолол гарчээ.

Өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаны төлөөлөл тус сургууль дээр ажилласан юм. Энэ үеэрээ засварыг гүйцэтгэгчийн тендерийг яаралтай зарлаж, ирэх хичээлийн жил эхлэхээс өмнө засварыг гүйцэтгэж, бэлэн болгосон байхыг хичээх шаардлагатай гэж тэрбээр онцолж байв.

Хотын дарга Х.Нямбаатар “29 дүгээр тусгай хэрэгцээт сургуульд 21 аймаг, есөн дүүргээс ирсэн 263 хүүхэд суралцаж байна. Энэ сургууль их сэрүүн, ханаараа дулаан алддаг, дээврийн засвар хийгдээгүй байгаа тул иж бүрэн засвар хийхээр төлөвлөсөн.

2024 онд нийслэлээс голлон анхаарах зүйл нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. 2010 оноос төлөвлөлт муутай баригдсан орон сууцны хорооллуудад сургууль, цэцэрлэгийн асуудал хүнд байгаа. Тухайлбал Баянгол дүүргийн  Голден парк, Алтай хотхон, Нарны хороолол, Хан-Уул дүүрэгт Ривер гарден, Хүннү, Шинэ яармаг гэх мэтчилэн орон сууцны том хороолол баригдсан хэр нь сургууль цэцэрлэг төлөвлөгдөөгүй байна. Үүнийг эхнээс нь цэгцэлж шийднэ. Цаашид шат дараатайгаар улсын сургууль, цэцэрлэг барихаар төлөвлөсөн. Жишээлбэл Алтай хотхонд нэг га газарт 960 хүүхдийн сургууль, Голден паркийн хажууд мөн 960 хүүхдийн сургууль, Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооноос салбарласан 36 дугаар хороонд сургуулийн барилга, Хан-Уул дүүргийн Кинг тауэр хороололд газар чөлөөлж сургуулийн барилга барихаар төлөвлөж байна.

Улаанбаатарт жилд дунджаар 20 гаруй мянган хүүхэд сургуульд элсдэг. Өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд тулгуурлаж, хүртээмжийг сайжруулах шат дараатай арга хэмжээ хэрэгжүүлнэ.

Энэ онд 160 орчим тэрбум төгрөгийг зөвхөн сургууль цэцэрлэг барьж байгуулахад зарцуулна. Уг дүн цаашид өснө. Мөн шинээр баригдсан сургууль, цэцэрлэгийн сургалтын чанарыг сайжруулах, төрөлжсөн сургалттай сургууль байгуулахад анхаарна” гэлээ.

О.Номинчимэг: 10 сургуулийг жишиг болгон тохижуулж, шүдний кабинет байгуулна

Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг “Нийслэлээс 2024 онд 33 сургууль, цэцэрлэгийн барилга байгууламжийг шинээр барихад 100 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгаад байна. Мөн Баянзүрх, Баянгол, Хан-Уул зэрэг хүн ам нягтарч буй газруудад газар чөлөөлж, сургууль цэцэрлэгийг барьж байгуулахад анхаарна.

Хөдөөгөөс хотыг чиглэх хөдөлгөөний хоёр шалтгааны нэг нь боловсролын чанарын асуудал. Айл өрхүүд боловсролын чанарыг эрэлхийлж нүүж байна. Иймд төвлөрлийг сааруулах, Улаанбаатар хот нь хүртээмжтэй, чанартай боловсролын үйлчилгээг хүргэдэг байхын тулд хотын захын сургуулиудыг чанаржуулахад анхаарч байгаа.

НЗДТГ болон НҮБ-ын Хүүхдийг сантай хамтран энэ жил 10 сургууль, гурван цэцэрлэгийг жишиг болгохоор болсон. Үүний нэг нь 29 дүгээр сургууль бөгөөд иж бүрэн засварлаж, гал тогооны тохижилтыг сайжруулна. Тус сургууль нь дотуур байртай 260 гаруй сурагчийнх нь тал нь эндээ амьдардаг тул хоол хүнсний шим тэжээлийн асуудал хөндөгдөж байна. Иймээс хоол хүнсэнд хуваарилсан төсөвт нь хамгийн шим тэжээлтэй хоол юу байж болохыг тооцоолон цэс гаргана. Мөн жишиг болгох 10 сургуульд шүдний кабинет нээж, тогтмол шүдээ угаах боломжоор хангахын зэрэгцээ сэтгэл зүйчдийг чадавхжуулан ажиллана” гэлээ.

Өмнөх мэдээ

Х.Нямбаатар: Урт цагаанд доороо 196 машины зогсоол, дээрээ ногоон байгууламжтай цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Дараагийн мэдээ

Кени улсын нийслэлд газ ачсан автомашин дэлбэрснээс 3 хүн амь үрэгдэж, 300 орчим хүн түлэгджээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Кени улсын нийслэлд газ ачсан автомашин дэлбэрснээс 3 хүн амь үрэгдэж, 300 орчим хүн түлэгджээ

Италийн эрх баригчид мафийн оргодол боссыг Францын Корсика арлаас баривчилжээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.