• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Байдены залуу сонгогчдыг урхидах “өршөөл”

2024-02-13
CNews, Дэлхий
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден сонгуулийн амлалтаа биелүүлж, өнгөрсөн оны наймдугаар сард америк оюутнуудын сургалтын төлбөрийн зээлийн өрийг тэглэх шийдвэр гаргасан. Тодруулбал, сургалтын төлбөрийн зээлийн өртэй хүмүүсийн сарын орлого нь 125 мянган ам.доллар буюу түүнээс доош бол нийт дүнгээс 10 мянган ам.долларыг тэглэх шийдвэр гаргажээ.

“Бүхэл бүтэн нэг үе боломжийг тогтворгүй зээлээр сольж авч байгаа нь харамсалтай байна. Тэд сургуулиа төгссөн ч өрийн дарамт нь маш хүнд учраас дундаж давхаргад ч орох боломжгүй байна. Хүмүүс их өрийн дарамтаас гарсны эцэст л амьдралаа шинээр эхэлж, орон байр худалдан авч, бизнес эхлэх, гэр бүл зохиох мөнгө хурааж эхлэх боломжтой. Оюутнуудыг амьдралд хөл тавихад нь тусалснаар эдийн засагт сайнаар нөлөөлнө” гэж тухайн үед Жо Байден мэдэгдсэн.

Тэгвэл Байдены засаг захиргаа өнгөрсөн сарын 19-ний өдөр 73600 зээлдэгчийн оюутны зээлийн өрийг хөнгөвчлөхөд 4.9 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гаргав.

Шинээр хөнгөлөлт үзүүлсэн 73600 зээлдэгчийн 44 мянга нь төрийн албанд 10 гаруй жил ажилласан бол 30 орчим мянга нь 20-иос дээш жил зээлээ төлсөн хүмүүс байжээ. Энэ шийдвэрийг гаргаснаар Байдены засаг захиргаанаас баталсан нийт зээлийн өршөөлийн хэмжээ 136.6 тэрбум ам.доллар болсон. Үүнд 3.7 сая гаруй америк иргэн хамрагдах юм.

Энэ талаар АНУ-ын Боловсролын нарийн бичгийн дарга Мигель Кардона хэлэхдээ “Байден-Харрисын засаг захиргаа манай улсын гажуудсан оюутны зээлийн тогтолцоог засч, урьд нь өршөөл гаргахад саад болж байсан шаардлагагүй бэрхшээл, захиргааны алдаа дутагдлыг арилгахын тулд цуцалтгүй ажилласан. Өнөөдөр зарласан 4.9 тэрбумын нэмэлт санхүүжилт нь Төрийн албаны зээлийн өршөөлд хамрагдсан багш, нийгмийн ажилтан болон бусад төрийн албан хаагч, орлогоос шалтгаалсан өршөөлийн шалгуурыг хангасан зээлдэгч нарт хамаарна” гэжээ.

АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн оны зургадугаар сард олон зуун тэрбум ам.долларыг оюутны зээл тэглэхэд зарцуулах төлөвлөгөөнд хориг тавьсан.

400 тэрбум ам.долларын зээл цуцлах төлөвлөгөө нь гүйцэтгэх засаглалын эрх мэдлээс хэтэрсэн гэж Дээд шүүх үзсэн юм. Гэвч ерөнхийлөгч Жо Байден хоригийг үл хамааран оюутны зээлийн хөнгөлөлт үзүүлнэ гэдгээ амлажээ. Дээд шүүхийн хоригийн дараа түүний засаг захиргаа хууль ёсны эрх мэдлээ ашиглан өрийг тэглэх арга замыг хайж эхэлсэн. Хамгийн сүүлд л гэхэд өнгөрсөн сарын 31-ний өдөр Байдены засаг захиргаа санхүүгийн хүндрэлтэй байгаа зээлдэгчдэд оюутны зээлийн өршөөлийг хүргэхийг хичээнэ гэдгээ зарласан байна.

Улмаар АНУ-ын Боловсролын яам энэ сарын 22, 23-ны өдрүүдэд дүрэм батлах нэмэлт хуралдаан зохион байгуулах болжээ.

Ерөнхийлөгч Жо Байден арваннэгдүгээр сард болох сонгуулиас өмнө энэ тусламжаа зорилтот хүмүүст нь хүргэхийг оролдож байна. Байдены В төлөвлөгөө гэх төлөвлөгөөний талаар сайн мэдэх эх сурвалжийн мэдээлснээр тэд өнгөрсөн жил Дээд шүүхээс тогтоосон хязгаарт багтаан аль болох олон зээлдэгчийн өрийг тэглэх арга замыг олохоор ажиллаж байна.

Байден 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Цагаан ордонд орж чадвал оюутны зээлийг их хэмжээгээр тэглэнэ гэдгээ амлаж байв. Энэхүү амлалт нь коллежийн оюутнуудын сонгуулийн ирцийг урьд өмнө байгаагүйгээр нэмэгдүүлсэн гэж шинжээчид үздэг. Аризона, Мичиган, Пенсильвани зэрэг хэд хэдэн гол мужид амжилтад хүрье гэвэл залуу сонгогчдод нөлөөлөх нь асар чухал аж. Түүний амласан өршөөлд хамрагдаж чадаагүй байгаа зээлдэгчдийн дундуур сэтгэлийг дүүргэхээр Байден өдгөө хичээж байна.

Харин Дональд Трамп эсрэгээрээ өр тэглэхийг эсэргүүцдэг аж. Трамп өнгөрсөн зун сонгуулийн кампанит ажлынхаа үеэр “Хүмүүсийг өрнөөс чөлөөлөх гэсэн Байдены оролдлого нь шаргуу хөдөлмөр, хичээл зүтгэлээр өрөө төлсөн олон сая хүнд шударга бус явдал болно” гэж хэлж байв.

Трамп албан тушаалд байх хугацаандаа засгийн газар болон зарим ашгийн бус ажилчдын өрийг барагдуулдаг Төрийн албаны зээлийг өршөөх хөтөлбөрийг устгахыг эрмэлзэж байжээ.

Эх сурвалж: US DEPARTMENT OF EDUCATION, CNBC

Өмнөх мэдээ

Луу унжих жил

Дараагийн мэдээ

Жил бүр 20 тэрбумаар автобус авна!

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
Дараагийн мэдээ

Жил бүр 20 тэрбумаар автобус авна!

Дэлхийн тоглогчдод задрал айсуй

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.