• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Байраар шагнуулсан гурван ихрийн ээж: Таван хүүтэй, ихрүүд ой хүрээд хөлд орчихсон

2023-12-25
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Дорноговь аймагт 2022 оны есдүгээр сарын 12-ны өдөр гурван ихэр хүү мэндэлсэн. Тэдэнд одоогоос хоёр хоногийн өмнө /2023.12.23/ тус аймгийн удирдлагаас Сайншанд сумын долоодугаар багт шинээр ашиглалтад орсон “Мандах наран 5” хороололд гурван өрөө байр бэлэглэж, түлхүүрийг нь гардуулан өгсөн юм. Гурван ихэр одоо ой гурван сартай эрүүл саруул өсөн торниж байгаа бөгөөд тэднийг Х.Хангай, Х.Оргил, Х.Далай гэдэг. Энэ гурван ихэр хүү дээрээ хоёр ахтай бөгөөд Ж.Хүдэрчулуун, Г.Эрдэнэбаяр нарын гэр бүлд мэндэлсэн. Бид тэдний ээжтэй хэсэг хугацаанд ярилцлаа.

–Гурван ихэр гурвуулаа хүү юм байна. Хүүхдүүдийнх нь нэр анхаарал татлаа. Аваргын нэрийг бэлэгшээж өгсөн юм болов уу гэж бодсон? 

-Үгүй ээ. Бид үнэндээ санамсаргүй л энэ гурван нэрийг сонгосон. Хоёр ах нь урт нэртэй болохоор дуудахад амар гэдэг байдлаар богино үетэй нэр өгөхийг хүссэн юм. Миний гурван хүүгийн нэрийг хүргэн ах маань өгсөн. Манай хүргэн ах монгол хэл, уран зохиолын багш юм. Саяхан Ардын багш болсон.

–Анх гурван ихэр хүүхэдтэй болох нь гэдгээ хэрхэн мэдэж байв. Тухайн үеийн мэдрэмжээс хуваалцвал?

-Анх хоёр сартайд нь эмнэлэгт хэвтэж байхдаа мэдсэн. Тухайн үед учиргүй баярлаж хүлээж аваагүй ээ. Нэлээн гайхаж давхар айдастай байсан гэж хэлж болно. Учир нь тээлтийн хугацаанд ямар нэг муу зүйл болох вий, эрүүл саруул төрүүлж чадах болов уу гэдэг айдас, эргэлзээ байсан. Нөхөр бид хоёр тийм ч залуу хүмүүс биш шүү дээ. Манайд ихрийн удам ч байхгүй. Тийм учраас маш их юм бодуулсан. Гэхдээ эмч нарынхаа сайн зөвлөгөөгөөр гурван хүүхдээ эрүү саруул төрүүлж чадсан.

–Гурван ихэр маань хоёр ахтай юм байна. Танайх ингээд таван хүүтэй өнөр өтгөн айл болжээ. Хэдэн насны зөрүүтэй вэ? 

-10 насны зөрүүтэй. Том ах нь 12, удаах ах нь 10 настай.

–Ихэр хүүхэд өсгөх амаргүй байгаа байх. Өнгөрсөн нэг жилийн хугацаа хэр байв? 

Өнөөдрийг хүртэл нэг ч бүтэн нойртой хонож үзээгүй л байна. Гурван ихэр хүүхэд гэдэг маш ажиллагаатай. Зөвхөн хань бид хоёр хоёулхнаа өсгөнө гэж байхгүй. Аав ээж, хамаатан садан, найз нөхдийнхөө тусламж дэмжлэгтэй л өсгөж байна даа. Өөр ч аргагүй юм. Нэг нь унтаж байлаа гэж бодоход нөгөө хоёр нь заавал шөнө сэрж угжаа иднэ. Гурвуулаа зэрэг унтаж, нэг цагт сэрж, хамт хөхүүлнэ гэдэг асуудал байхгүй. Ийм болохоор их л тэвчээр шаардаж байна.

–Гурван ихэрт байр өгөх болсон тухай мэдээг анх хэн хэлсэн бэ? 

-Би өөрөө Дорноговь аймгийн засаг даргын тамгын газрын хуулийн хэлтэст ажилладаг юм. Анх гурван ихэр хүүхэдтэй болох гэж байгаа гэдгээ хэлсэнээс хойш надад маш их анхаарч, сайн амар ч гэдэг юм уу ийм байдлаар хамт олон маань анхаарал их тависан. Харин төрсний дараа эргэж ирэхдээ гурван өрөө байрны батламжтай хүрээд ирсэн. Ингэж л анх мэдсэн дээ. Мэдээж сайхан санагдсан. Манай аймгийн хувьд орон сууц их барьж байгаа. Тэр орон сууцнаасаа гурван ихрийг маань бэлэгшээж, мялааж ийм том бэлэг барьсан. Нэг талаар залуу гэр бүлээ дэмжсэн нөгөө талаар ажлын хамт олноос маань өгсөн сэтгэлийн бэлэг юм л даа.

–Танайх Дорноговийн уугуул айл уу? 

Тийм ээ. Нөхөр маань надтай нэг салбарын хүн, өмгөөлөгч хийдэг. Бид аймагтаа амьдраад олон жил болж байна. Эндээ амьдрах дуртай. Түгжрэл, утаа гэхчлэн асуудал стресс бага. Гурван ихэрээ хүртэл хоёр ахтай нь адил эндээ өсгөж, хүмүүжүүлж, суралцуулна даа.

–Хүүхдүүдийн биеийн байдал хэвийн биз дээ. Хөлд орчихсон байсан уу? 

-Гурван ихэр гэхэд ямар нэг жингийн дутуу ч гэдэг юм асуудал огт гараагүй ээ. Тэд минь бусдын адил эрүүл саруул сайхан өсөн торниж байна. Бүр ой хүрэнгүүтээ хөлд орчихсон. Ямар ч асуудалгүй сайн байгаад нь маш их баяртай байгаа шүү. Ханиад томуу хүрэх нь ч бага, их өсгөлүүн.

–Танай аймагт гурван ихэр мэндэлсэн тохиолдол бараг байхгүй байх, тийм үү? 

-Одоогоос 30 жилийн өмнө гурван ихэр бүртгэгдсэн ч удалгүй эндсэн юм байна лээ. Түүнээс хойш ийм тохиолдол байхгүй ээ. Манай гурав л байна. Тийм ч утгаараа аймаг даяараа мэддэг гэвэл буруудахгүй байх. Аймагтаа гурван ихэр мэндэлсэн гээд хүмүүс маш бэлэгшээж, гадуур явахаар таниж мэндлээд насыг нь хүртэл цээжээр хэлцгээдэг. Бас чихэр, жимс авч өгч эрхлүүлэх нь олон. Биднийг ч сайн таниж, мэндэлж, сэтгэлийн гоё үгсээ хэлсээр байдаг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Өмнөх мэдээ

ОХУ-ын сонгуулийн хороо Екатрина Дунцоваг Путинтэй өрсөлдөхийг зөвшөөрсөнгүй

Дараагийн мэдээ

БШУЯ-ны шийдвэрээс зөрсөн хувийн сургуулиуд өнөөдрөөс цахимаар хичээллэнэ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

БШУЯ-ны шийдвэрээс зөрсөн хувийн сургуулиуд өнөөдрөөс цахимаар хичээллэнэ

Ерөнхийлөгчийн Засгийн газарт өгсөн даалгавар

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.