Балбын засгийн газар иргэдээ Орос, Украинд ажил эрхлэхийг хоригложээ. Энэ нь Оросын армийн түрэмгийллийн дайнд Балбын олон иргэнийг элсүүлсэн гэж үзсэний үндсэнд гаргасан шийдвэр аж.
Тус улсын Хөдөлмөр эрхлэлтийн яамнаас Оросын арми дахь Балбын иргэд амь үрэгдсэн тухай мэдээлэл байгаа бөгөөд энэ асуудлыг цаашид шалгаж байна гэсэн мэдэгдэл гаргажээ.
Байлдааны үеэр дор хаяж Балбын 10 иргэн амиа алдаж, Украины талд дахин дөрвөн иргэн олзлогдсон гэж үзэж байна.
Жил бүр хэдэн арван мянган балба хүн ажил хайж гадаад руу явдаг бөгөөд ажил хийхээр явахаасаа өмнө засгийн газраас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг.
Түүнчлэн Украины талд хөлсний цэргийн хувиар тулалдаж буй балбачууд байгаа гэж үзэж байгаа ч засгийн газар үүнийг батлаагүй байна.