Украины засгийн газар Беларусь улстай байгуулсан чөлөөт худалдааны гэрээг цуцлахыг парламентад санал болгосон гэж Засгийн газрын сайд Тарас Мельнычук мэдэгдэв. Беларусь нь 2022 оны хоёрдугаар сард Украин руу довтолсон ОХУ-ыг дэмжсэн гэж Киевийн эрх баригчид буруушааж байна.
Украины эсрэг хууль бус хүч хэрэглэхэд Бүгд Найрамдах Беларусь улс оролцсонтой холбогдуулан нөхцөл байдал үндсээрээ өөрчлөгдсөн тул гэрээг цуцлах алхам хийлээ” гэж тэрбээр хэлэв.
Украины Засгийн газар 1992 оны арванхоёрдугаар сард байгуулсан чөлөөт худалдааны хэлэлцээр болон уг гэрээтэй холбоотой хоёр протоколыг цуцлахыг санал болгожээ. Оросын түрэмгийллийн дараа Украин Минсктэй худалдааны харилцаагаа зогсоосон.
Украины хуулийн дагуу улс хоорондын гэрээг парламент цуцлах ёстой. 1991 онд ЗХУ задран унасны дараа Беларусь Киевт их хэмжээний түлш, бордоо нийлүүлж, Украины худалдааны гол түншүүдийн нэг болж байв.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS