• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

БЗД: Татварын цахим үйлчилгээ иргэдэд илүү ойртож, цаг, завыг нь хэмнэдэг болов

2023-05-11
Нийгэм, Онцлох мэдээ
A A
0
12
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

     Татварын албанаас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Энэ өдрүүдэд хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгчдөдөө талархах, татварын тухай хуулийн өөрчлөлтийг таниулах зорилготой арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг. Энэ жил уг арга хэмжээг““Цахимаар үйлчлүүлье” уриатай тэмдэглэж байна.

 

     Монголын Татварын алба улсын хэмжээнд татвар төлөгч аж ахуй нэгж байгууллага, иргэд олон нийт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад татварын албаны зөвлөгөө мэдээллийг өгөх, татварын албаны үйл ажиллагааг танилцуулах, татварын сургалтанд хамруулах гээд олон талт арга хэмжээнүүдийг нийслэл , дүүрэг, орон нутагт зохион байгуулсаар байгаа билээ.

Мөн энэ өдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн Татварын хэлтэс харьяа дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ худалдааны төв”-д 2023.05.11-ны өдөр татвар төлөгчдийн баярын өдрийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Уг арга хэмжээнд БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнх болон БЗД-ийн Татварын хэлтсийн дарга Э.Энх-Очир болон татварын хэлтсийн бүх байцаагч нар оролцлоо. Энэ үеэр татвар төлөгчдөд татварын албаны цахим шилжилт, татварын хууль эрх зүйн өөрчлөлт, цахим төлбөрийн баримт холболт, ойлголт, татвар төлөгчдийг эрсдэлгүй байлгах үүднээс татварын тайлан мэдээгээ зөв илгээх, борлуулалтын орлогоо буруу илгээсэн, дутуу тайлагнасан тохиолдолд татварын алба тайланг хэрхэн залруулах вэ зэрэг аж ахуй нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэдэд бүхий л хэрэгцээтэй мэдээллийг нэг цэг дээрээс өгч ажиллаж байна.

 Мөн уг арга хэмжээнд Баянзүрх дүүргийн  шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж, иргэнийг тодруулан “Талархал” гардуулсан юм. 

    Да Хүрээ захад үйл ажиллагаа явуулдаг ААН, байгууллага, иргэд энэ өдөр БЗД-ийн Татварын хэлтэс дэргэд нь “нүүж” ирсэнд талархаж байлаа. Учир нь, Улаанбаатрын завгүй амьдралд ажил амжихгүй байх, түгжрэлд цаг нараа барах зэргээр өөрт хэрэгтэй мэдээллээ зорьж очиж асууж амждаггүй байсан гэдгийг олон хүн хэлж байна.

Мөн татвар төлөгчийн зүгээс санхүү, татварын тайлан, бүртгэл хөтлөөгүй эсвэл дутуу хөтөлсөн, баримтаа алдсан, устсан болон татварын ногдлоо илт буруу тодорхойлсон зэрэг зөрчлүүд практик дээр нийтлэг гардаг. Энэ тохиолдолд зөвлөгөө мэдээлэл авч чадахгүй байх тохиолдол цөөнгүй гардаг. Өнөөдөр өөрт хэрэгтэй олон чухал мэдээллийг авсандаа баяртай байна гэв.

   Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийнхэн “Татвар төлөгчийн өдрүүд-2023” арга хэмжээг нийслэлийн харьяа дүүргийн ЕБС-ийн сурагчид, болон оюутан залууст  өргөн хүрээтэй зохион байгуулаад байгаа юм. Уг арга хэмжээний хүрээнд  “Ирээдүйн татвар төлөгч” хүүхэд багачууд, оюутан залууст татварын мэдээ мэдээлэл хүргэж, татварын үйлчилгээг таниулах зорилготой байгаагаа хэлж байв.

    Монголын Татварын алба 2023 оныг “Цахимаар үйлчлүүлье” уриатай жил болгосон нь бас чухал ач холбогдолтой. Өнөөдөр Улаанбаатар хотын завгүй амьдралын хэмнэлд тохируулан татварын албанд цахим системийг нэвтрүүлснээр татвар төлөгч татварын албанд заавал өөрийн биеэр ирэх шаардлагагүй  болжээ. 

Учир нь татварын систем цахимжсан тул татвар төлөгч нарт алдаатай мэдээллийг утас болон цахим хаягаар мэдэгдэх замаар татварын ногдлыг залруулах, татвар төлөгчийг эрсдэлгүй байлгах бүх үйлчилгээг үзүүлдэг болжээ.

Энэ талаарх мэдээллийг холбогдох алба хэлтсийн татварын байцаагч нараас тодруулахад “Татвар төлөгч цахимаар НӨАТ-ийн тайлангаа илгээхдээ гаалийн мэдээ эсвэл  борлуулалтын орлогоо дутуу тайлагнасан тохиолдолд татварын алба тайланг залруулах, тайлангийн ногдлыг зөв болгох талаар татвар төлөгчдөд мэдэгдэх замаар цахим хэлбэрээр ажиллахыг хэлж байгаа юм. Энэ хяналт шалгалтын загвар нь цаг үеэ олсон маш чухал ажил болсон гэдгийг иргэд олон нийт бас хэлж байна” гэсэн юм.

    Эцэст нь тэмдэглэхэд, татварын байгууллага нь 2022 онд улс, орон нутгийн төсөвт 8.2 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээс оны эцсийн санхүүгийн тайлангийн гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг төвлөрүүлж, 1.1 их наяд төгрөгөөр давуулан биелүүлжээ. Тэгвэл энэ онд Татварын ерөнхий газар улсын төсөвт 10.1 их наяд төгрөгийн татварын орлого төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байгааг ТЕГ-ын дарга Б.Заяабал татварын байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн нээлт дээр хэлж байсан юм.

Өмнөх мэдээ

Сонгууль 2024: Б.Жагар шинэ намаа бүртгүүлснээр, манай улс 37 намтай болов

Дараагийн мэдээ

ХӨСҮТ: КОВИД-19, омикроны дэд хувилбараар өвдсөн 205 тохиолдол бүртгэгдлээ

ХолбоотойМэдээ

Нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07
Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Дараагийн мэдээ

ХӨСҮТ: КОВИД-19, омикроны дэд хувилбараар өвдсөн 205 тохиолдол бүртгэгдлээ

"Эрдэнэт үйлдвэр"-ийн захирал Х.Бадамсүрэн 5 тэрбумаар тансагласан уу?

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.