• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 7 сар 3 | Пүрэв
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

БЗС “борчуудад” нээлттэй болсон нь!

2024-01-11
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Улстөрчид бодохдоо төсвийн мөнгө “уйлдаггүй”, төрийн сан “хоосордоггүй” гэж хулгайлдаг байх. Гэхдээ төсөв улайж, төрийн сан дампуурдаг гэхээр энэ үг мэдээж худлаа болж таарах нь.

Монголд тусгай сан нэртэй төсвөөс санхүүждэг 24 сан байдаг агаад өнгөрсөн 30 жилд улстөрч-бизнесийн бүлэглэлийн цөөн хэдэн хүмүүсийн угжны сав байж ирснийг ЖДҮСХ, ХААДС болон БЗС-г тоносон, тойрсон дуулиан, шуугианаас тодорхой болсон.

2018 онд ЖДҮХС-гийн мөнгийг тэгш хүртээмжтэйгээр хувааж авсан гэх хэрэгт 49 хүн /улстөрч, төрийн өндөр албан тушаалтан/ холбогдож, тэднээс дөрөв нь шүүхээс ял шийтгэл хүлээсэн юм. Энэ явдал төрийн санг тоносон эхний бөгөөд сүүлчийн хэрэг байгаагүй. Өнгөрсөн хавар БЗС-гийн луйвар дэлгэгдэж, нийгмээрээ баян, ядуугаараа талцахад хүргэсэн. Аргагүй байх л даа, жирийн иргэд хүүхдээ гадаадад битгий хэл дотооддоо сургахын тулд зээл хуй авахаас эхлээд гэр орноо зарах дээрээ тулдаг бол жилдээ хэдэн зуун тэрбумын орлоготой бизнесменүүд болон улстөрчдийн үр хүүхдүүд улсын зуун хувийн тэтгэмж, зээлээр гадаадад сурдаг байсан нь боловсролын жинхэнэ ялгаварлал.  Угаасаа өөрийн өмч гэх юмгүй өссөн манай улстөрчдийн “өсөхийн өлөн” одоо ч арилаагүй. Хулгай хийх боломж гарч ирэх юм бол “чи хөрөнгөө нуухгүй бол би нүдээ нуухгүй” л гэх байх.

Албан тушаал, эрх мэдлээ ашиглаад аав нь охиндоо, ах нь дүүдээ, ээж нь хүүдээ, эхнэр, нөхөртөө  БЗС-гаас зээл авч өгсөн нь, түүний өнгөрсөн хугацаанд төлөлгүй ирсэн нь баримт, нотолгоотойгоо олон нийтэд цацагдсаны цаана Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх ажиллагаа байсан. Анх энэ талаар шүгэл үлээсэн хүн нь Уул уурхайн дэд сайд асан О.Батнайрамдал. Харвардад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамт суралцаж байсан тэрбээр БЗС-гийн хулгайг “дэлбэлсэн” нь зорилготой ч, зохион байгуулалттай ч байв. Гэхдээ гол зүйл нь энэхүү дуулианы дараа  улстөрчид, баячуудын хулгай, луйврын үүр байсан БЗС иргэд, олон нийтэд ил тод болсон.

Тэгээд бүр бакалаврын түвшинд суралцахаар зээл авсан суралцагчдын 37 хувь нь  дэлхийн ТОП-100 сургуульд багтаагүй, 56 хувь нь тэргүүлэх чиглэлээр сураагүй байсан гэхээр ерөөсөө өнгөрсөн 30 жил чадвал хуваагаад хулгайлъя гэсэн “бичигдээгүй хууль” Монголд, монголчуудад үйлчилсээр иржээ.  Хулгайлсан нь хождог, хууль дүрмээ биелүүлсэн нь монждог байж болох уу?

1993 онд байгуулсан БЗС-гийн анхны зорилго нь санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай залуусыг дэмжих байв. Атал “санхүү авах” нь бүү хэл санхүүжүүлэх мөнгөтэй гарууд хүртэл БЗС-гаас зээл авчихсан, тэр мөртөө авсан зээлээ төлсөн нь бараг байхгүй. Бакалаврын түвшинд суралцагчдын зээл 100 хувь эргэн төлөгдөөгүй бол магистр, докторт суралцагчдын 99 хувь нь “замхарсан” байна.  Боловсролын сайд нь хүртэл цөөнгүй зээл хууль бусаар чөлөөлчихсөн ч байх. Л.Гантөмөр сайд байхдаа 435 суралцагчийн 40.6 тэрбумын зээлийг чөлөөлсөн бол Л.Энх-Амгалан 9.05 тэрбумын 89 зээлдэгчийн зээлийг чөлөөлжээ.

Монголд үнэхээр хэрэгтэй мэргэжлээр, хичээл зүтгэлээрээ сурахыг хүссэн хэчнээн хүүхэд боловсролын хулгайн золиос болсныг хэлж мэдэхгүй.

Тиймээс Л.Оюун-Эрдэнийн засгийн нэг шинэчлэлт нь БЗС-аас зээл авч буй хүмүүсийн мэдээллийг шилэн болгосон. Ямар сургуульд суралцахаар явж байгаа хэдэн ам.долларын зээл олгосон нь мөн суралцагчдыг сургуулийн эрэмбэ, тэргүүлэх мэргэжил, хэлний оноо, голч дүн, суралцах чадварын ерөнхий үнэлгээ гэсэн таван шалгуур үзүүлэлтээр эрэмбэлснийг ил тол болсон.

Засгийн газраас зарласан таван “Ш”-ийн нэг “Шилэн” ажиллагааг ажиллагааны хүрээнд нийт 24 сан, тэдгээрийн хөрөнгийн зарцуулалт, гүйцэтгэл, санхүүжүүлсэн төсөл, арга хэмжээний 2008 оноос хойших мэдээллийг ил тод байршуулсан.  Боловсролын зээлийн сангийн 2007-2023 оны хооронд нийт 1605 суралцагчид гадаадын зээл тэтгэлгийн чиглэлээр олгосон 269.9 тэрбум төгрөгийн санхүүжилт, түүнээс 259.7 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг хэн ч хаанаас ч ороод авахад асуудалгүй.

Тэгэхгүй бол “өсөхийн өлөн” нь арилаагүй өнөө хэд маань сардаа хэдэн зуун тэрбумын орлого олдог хэрнээ сарын сая төгрөгийн цалинтай бусдын болон үр хүүхдийнх нь боломжийг, боловсролыг хулгайсаар байх биз.

Өмнөх мэдээ

Селена Гомез намтарчилсан киноны гол дүрд тоглоно

Дараагийн мэдээ

Шведүүдийг дайнд бэлтгэлтэй байхыг анхааруулжээ

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Шведүүдийг дайнд бэлтгэлтэй байхыг анхааруулжээ

Сингапурын компанитай хамтарч Улаанбаатар хотыг камерын удирдлагын нэгдсэн төвтэй болгоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

“АВТОТЭЭВЭРЧДИЙН УЛСЫН III ЗӨВЛӨГӨӨН” ТӨРИЙН ОРДОНД ЭХЭЛЛЭЭ

2025-06-25

2025-06-25

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ЗАЛУУС ЯВГАН АЯЛАЛ ХИЙНЭ

2025-06-16

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    70 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    51 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.