Боловсролын зээлийн санд 2023 оны байдлаар гадаад зээлийн эргэн төлөлт 1,171,375.66 ам.доллар хийгджээ.Өөрөөр хэлбэл магистр болон бакалаврын чиглэлээр зээл авсан 183 зээлдэгч зээлээ эргэн төлсөн байна.
Өнгөрсөн хагас жилийн байдлаар оюутны хөгжлийн зээлийн 3.73 тэрбум төгрөгийг буцаан төлжээ. Харин хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлт 171.2 сая төгрөг төлөгджээ.
Мөн өнгөрсөн оны байдлаар оюутны хөгжлийн зээл болон буцалтгүй тусламжаар нийт 20882 оюутан зээл авчээ.
Ташрамд дурдахад, Тогтсон хуваарийн дагуу зээлээ эргэн төлөөгүй тохиолдолд Монгол банкны найдваргүй жагсаалтад ордог. Энэ нь хэтэрсэн хугацаанаас шалтгаалан өөр өөр ангилалд ордог гэсэн үг.
Тухайлбал,
- Нэг сар буюу 30 хоногийн хугацаанд зээлээ төлж явбал Хэвийн ангилал
- 30-90 хоног буюу нэгээс гурван сарын хугацаанд зээл хэтэрвэл Хугацаа хэтэрсэн
- 90-180 хоног буюу гурваас зургаан сарын хугацаанд зээл хэвэрвэл Хэвийн бус
- 180-360 хоног буюу зургаан сараас нэг жилийн хугацаан хэтэрвэл Эргэлзээтэй зээлийн ангилал
- 365 хоногоос дээш буюу нэг жилээс дээш хугацаа хэтэрвэл Найдваргүй зээлийн ангилалд ордог.