Олон улсын биатлоны холбооны залуучуудын цомын аварга шалгаруулах тэмцээн болж манай үндэсний шигшээ багийн тамирчид дасгалжуудагч олимп, дэлхийн аварга А.Попов, ОУХМ Ц. Мөнх-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нарын удирдлага дор өрсөлджээ.
ОУХМ Э.Энхсайхан 10км-ын Спринт уралдаанд шагналт 6 дугаар байрт шалгарлаа. Харин спортын мастер Ж.Гантулга 68-р байр, Б.Хонгор 98-р байрт тус тус эзэллээ. Ийнхүү үргэлжилсэн тэмцээнд Монголын баг тамирчид 39 орны багаас 19 дүгээр байр шалгарсан байна.
Олон улсын хэмжээний мастер Э.Энхсайханы шагналт зургаадугаарт байрт шалгарсан нь Монголын биатлоны түүхэнд шинэ хуудас нээлээ.