• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 11 | Лхагва
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Бидний дараагийн сонголт юу вэ?

2024-01-02
Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Саарал байшингийн хулгай шогширч толгой сэгсэрсээр монголчууд шинэ онтойгоо золголоо. Ирж буй онд бид энэ хэвээрээ уруудсаар уландаа үлдэх үү эсвэл… гэх асуулт эрхгүй урган гарна. Бүрэн эрхт тусгаар тогтносон улс гэж цээжээ дэлдэх ч бүхнэээс хамааралтай хэвээрээ байна. Хүн амд ногдох малаараа монголчууд дэлхийд тэргүүлсээр  байгаа ч түүний ашиг шимийг хүртэж, гэдэс цатгалан явсан нь ховор. Монголын нийт нутгийн талаас илүү хувь нь зудын байдалтай, малчид аль болох малаа мах болгохыг зорьж буй ч шатахууны хомсдол, элдэв шалтгаанаас болоод төдийлөн санасандаа хүрэхгүй байгаа нь байдлыг улам дордуулна гэсэн таамгийг хийхэд хүргэжээ.

Бид 25 жил ярьсан цахилгаан станцаа одоо хэр нь ярьсаар байгаа бөгөөд ирж буй шинэ жил улирч одоход хүссэндээ хүрч чадахгүй нь нэгэнт тодорхой болов. Оросын хамаарлаас дөнгөж салсны дараа хэсэгчилэн цахилгаанаа хэмнэдэг байсан үе рүүгээ бид буцав. Өсөн нэмэгдсээр буй хэрэглээг өвгөрч хуучирсан хуучны дэд бүтэц хангаж дийлэхгүйд хүрчээ. Аргаа барсан цахилгаан түгээх сүжээнийхэн тодорхой цагийн хуваарь гаргаад цахилгааны хязгаарлалт хийж байна. Гэтэл усан цахилгаан станц барьвал ургийн гажигтай төл гарна, байгаль сүйтгэнэ, “бидэнд мөнгө өг” гэсэн мянга мянгаар тоологдох иргэдтэй хэвээрээ. Цахилгаан станцийн зардалд нутгийн иргэдийн амыг таглах мөнгийг татвар төлөгчдийн халааснаас гаргахаар төлөвлөж буй нь бидний уруудалтын шалтгаан болсноос хөгжлийн гараа болохгүй нь.

Хөгжлийн гараа, үсрэнгүй хөгжлийн замд орлоо… гэхчилэн үгс өмнө нь сайхан сонсогддог байснаа өдгөө чихэнд чийртэй сонсогдож, олны дургүй үгсийн жагсаалтад онцгой дээгүүрт эрэмбэлэгдэх болов. ийм үгсийг хэрэглэх тоолонд “Бид юугаа алдав” гэж эрхгүй боддог болжээ.

Монголын нийслэлийн түгжрэлийн асуудлыг шийдэх гарц нь нийтийн тээвэр гэх ч түүнийг дагасан “ногоон” хулгай өнгөрсөнд үлдэж, 2024 оны эхэнд 1990-ээд онтой нэгэн адилаар автобус хүлээн хүйтэнд даарч, хүрэлцээ муутай унаандаа хүүхэд гишгэлэх нь холгүй “алалцаж” байна. Монголчууд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хүнд ганц үйлдвэргүй байсаар буй бол хөнгөн үйлдвэрлэл хөгжөөөгүй шалтгаан нь гадаадаас хямд үнэтэй, илүү чанартай бүтээгдэхүүн орж ирдэгтэй холбон тайлбарлах нь олонтаа сонсогдох болжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдтны амнаас улирсан онд ийм үг олон гарах болсон бөгөөд энэ хоёрдугаар сараас эхлэн дотооддоо үйлдвэрлэж буй хүнсний бүтээгдэхүүний гаалийн татварыг үе шаттайгаар нэмэх төлөвлөгөө боловсруулсан төдийгүй удахгүй өргөн барьж ам ангайлгах нь тодорхой болов. Социализмын үед бий болгосон гутлын үйлдвэр, арьс ширний үйлдвэрүүд дампуурсан шалтгааныг Гаалийн татвар нэмэх бодлого бариагүйгээс болсон гэж судалгаа, шинжилгээгүйгээр гөрддөг нөхөр энэ салбарыг толгойлж байхад бид малын махаа өндөр ашигтайгаар гадаадад борлуулах тухай санасны гарз биз. Сармагчин хүртэл сонсоод савж унамаар ийм зүйлийг чөлөөт зах зээлд шинжээд 34 жил болсны дараа бодлогын сайд яриад сууна гэдэг биднийг хаана явааг хэлээд өгөх шиг. Түүний мэргэн санаа монголчуудыг улам л доройтуулж, өргөн хэрэглээнийхээ барааг ч өндөр үнээр авахаас өөр сонголтгүй болгоно уу гэхээс өөд нь харуулахгүй. Хуучны гутлын үйлдвэр италичууд шиг чанартай гутал үйлдвэрлэдэг байгаад татвараар дэмжээгүйд буй чанар муу, хэрэглэгчдэд өөр сонголт байгаагүйгээс авбал ав гэх тулгалтын байдлаар ашиггүй, алдагдалтай, төрийн татаасаар оршиж байгаад тэр бүхэн нь засаглалтайгаа үгүй болсон учраас жамаараа дампуурсан гэдгийг энэ нийгэмд амьдардаг хэн хүн мэднэ. Гэтэл ийм л энгийн зүйлийг эргүүлээд бодлого болгохоор явна. Золоор энэ мэт нөхрийг төрөөс зайлуулах сонголт энэ жилдээ иргэдийн гарт байна.

Монголчууд анх удаагаа 126 парламентын гишүүнтэй болох хууль энэ оноос хэрэгжих бөгөөд түүнд зориулж 12 тэрбум төгрөгийн засвар хийхээр төсөвт суулгасан. Сонгогчдод зүхүүлэн зүхүүлэн ийм шинэчлэлийг эрх баригчид хийсэн бөгөөд УИХ-ын гишүүний эрх мэдэл багасч, хууль батлах процесс илүү өндөр шалгуур, оролцоотой болно гээд давуу тал буй ч дандаа өөрсдийн талд шийдвэр гаргаж ирсэн өнгөрсөн парламентын түүх хар аяндаа иргэдийн дургуйцлийг хүргээд байх шиг.

Гэхдээ дийлэнх олонх нь тэтгэмж, тараасан мөнгө, өнөө маргаашаа аргацаасан байдлаар сонголтоо хийдэг болохоор цаашдаа ч чөтгөрийн тойргоосоо гарах эсэх нь эргэлзээтэй хэвээр.

Иргэдээ угжны хурга шиг болгосон эрх баригчдын эдийн засагт үзүүлэх том сөрөг нөлөө нь ирэх дөрөвдүгээр сард төлөвлөсөн цалин, тэтгэврийг нэмэх болно. Чихэнд чимэгтэй сонсогдож буй мэт боловч энэ нь дахиад л үнийн өсөлт төгрөгийн уналтыг нэмэгдүүлнэ гэж эдийн засгийг ойлгох хэн хүнгүй хэлж байгаа. Гэхдээ сонгуулийн өмнө иргэдээ хуурах хамгийн том төлөвлөгөө энэ учраас хэрэгжүүлэхдээ л хэрэгжүүлнэ. Иргэд ч үүнийг дэмжихийг тэд хамгийн ихээр мэдэж байгаа. Тиймээс тэд мөнгө хэвлэх нь зайлшгүй. Тэрхүү хэвлэсэн мөнгөний ашиг, шимийг нь өөрсдөө хүртэх бол хорыг нь улсаараа хүртэнэ. Утаа улирлаа дагаад мартагдаж болох ч намар эмнэлгийн шалаар нэг хүүхдүүдээ тэврэн хэвтсэн хэвээрээ л байна. Учир нь эмнэлэг нэмэгдэхгүй, өвчин хийсээгүй, утаа гаргадаг яндангууд үгүй болохгүй.

Ирэх хаврын тариалалтад зарцуулах шатахуун, үр тариаг бид юугаар солих вэ гэдэг асуулт одоо хэр нь тааварлашгүй оньсого хэвээрээ байна. Францтай ураны салбарт хамтран ажиллахаар болсон өөдрөг гэрээ, хэлэлцээр хэвээр үргэлжилж буй үүнийг боль гэсэн мэт Хойд хөршөөс орж ирэх шатахуун тасалдах болсон нь бас л бидэнд өгч буй сануулга.

Энэ янзаараа байвал бид гадны хөрөнгө оруулагчдаа алдсаар байх нь тодорхой. Монголчууд яг зуун жилийн өмнөх шиг асуудалтай тулгарч, 30 жилийн өмнөх шигээ нөхцөл байдалд хүрэхэд ойрхон байна.

Үүнийг эрх баригчид хамгийн сайн мэдсээр байгаа ч тэдний толгойд ирэх сонгуулиар сонгогдох нь чухал болохоос эдийн засаг, улс орны асуудал хойгуурт эрэмбэлэгдэж яваа.

Энэ бүх сорилтуудыг хэрхэн эв нэгдэлтэй, эрүүл ухаанаар даван гарахаас бидний цаашдын амьдрал ямар байх эсэх нь хамаарна. 2020 онд цар тахлыг ялсан баатрууд гэж хийсэн сонголт ямар их хохирол учруулсныг өдөр бүр өсөн нэмэгдэж буй бараа, бүтээгдэхүүний нэмэгдлийг төлөх тоолондоо анзаардаг байх гэж найдна. Сонгууль өнгөрсөн долларын ханшийг хүчээр барьж чадах ч түүний хохирлыг сонгуулийн дараа та төлнө гэдгийг бүү март. Мартвал…

Өмнөх мэдээ

ЗӨВЛӨМЖ: Ханиад томууны улиралд хүүхдийг цэвэр агаарт салхилуулж, хамрын хөндийг байнга цэвэрлээрэй

Дараагийн мэдээ

Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

ХолбоотойМэдээ

Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Онцлох мэдээ

АРХАНГАЙ АЙМАГ АГААРЫН ЧАНАРЫГ ХЯНАХ АВТОМАТ СТАНЦТАЙ БОЛЛОО

2025-04-14
Дараагийн мэдээ

Төрийн гурван өндөрлөг мэндчилгээндээ юу онцлов

ОБЕГ: Өмнөговь аймагт тээврийн машин шатаж, хүн нас баржээ

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    162 хуваалцсан
    Хуваалцах 65 Жиргэх 41
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

    54 хуваалцсан
    Хуваалцах 22 Жиргэх 14
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.