Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр БОАЖЯ-ны Салбарын хяналтын газраас Хөвсгөлийн байгалийн цогцолбор газарт хяналт шалгалт хийсэн талаар мэдээллээ. Тус хяналт шалгалтаар газрын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаа 21 ААН байгууллага иргэн байна. Мөн газрын зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд дунд зөвшөөрөл олгогдсон газрын хэмжээг хэтрүүлэн ашиглах зөрчил түгээмэл илэрч байгааг хэлсэн юм. Газрын зөрчилтэй хэсгүүдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн цуцлах саналыг эрх бүхий байгууллагуудад явуулжээ.
Д.Нямхүү