УИХ-ын дэд дарга асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын шүүх хурал болж байна. Хуралдааны үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгчдийн зүгээс үйлчлүүлэгчийнх нь эрүүл мэнд эрсдэлтэй байдалд орсон тул шүүхээс цагдан хориог цуцлуулах хүсэлтээ гаргасан юм. Өмгөөлөгчид Б.Ганхуягийн цуснаас хүнцэл илэрснийг шалгуулахад хоёр байгууллагын дүгнэлт зөрсөн гэдгийг онцолсон.
Тэгвэл прокурор “Б.Ганхуягийн цуснаас хүнцэл илэрсэн гэдэг асуудлыг цагдаагаас шалгаж байгаа. Энэ бол тусдаа хэрэг” гэж тайлбарласан.
Үүний хариуд өмгөөлөгчид Б.Ганхуягийн амь явах эрхийг шүүхээс хангаж өгөхийг хүссэн. Тэд Б.Ганхуягийг хордсон гэдэг асуудалд хорих 461 дүгээр албан тушаалтнууд хариуцлага хүлээх учраас ашиг сонирхлын зөрчил үүсэн байна хэмээв.
Ийнхүү хэлэлцсэний шүүгч Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын шүүх хурал 2024 оны нэгдүгээр сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлууллаа.