• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Жавхлан: Нэн хүнд энэ цаг үеийг үндэстнээрээ нэгдмэл байж давж гаръя

2024-02-21
CNews
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан шуурхай бүлэг Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт, Лүн, Дэлгэрхаан, Бүрэн, Баян-Өнжүүл, Алтанбулаг сумдад ажиллаж байна. Тус аймгийн нийт нутгийн 80 хувьд өвөлжилт хүндэрч, цасны зузаан 15-30 см-т хүрчээ. Аймгийн 112 мянган мал хорогдож, малчид хүнс, өвс тэжээлийн хомсдолд орсон байна. Тухайлбал, 200 гаруй толгой малтай байсан Эрдэнэсант сумын малчин Г.Галсандоржийнх 50 гаруй л малтай үлджээ. Мөн сумын төвөөсөө 16-хан километр зайд өвөлжиж байгаа С.Эрдэнэ-Очирынхоос төв орох зам хаагдаж, цасанд дарагджээ. Тэднийх 400 гаруй толгой малтай тоолуулснаас одоо малынхаа 30 хувийг л авч үлдсэн гэнэ.  

Иймээс Сангийн сайдаар ахлуулсан шуурхай бүлэг хоёр хуваагдаж малчдад нэн яаралтай өвс тэжээл, эрүүл мэндийн тусламж үзүүлэх, мөсөн зудтай байгаа сум, багууд руу зам гаргах, сумдад шаардлагатай машин илгээх зэргээр тулгамдсан асуудлуудыг цаг тухайд нь шийдвэрлэж байна.  

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрөгч долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан. Өндөржүүлсэн бэлэн байдал зарлахаас өөр аргагүй байна. Зургаан бүсийн чиглэлд шуурхай бүлэг гарч ажиллаж байна. Онцгой байдлын газраас хийсэн үнэлгээгээр Төвийн бүсийн гурван аймгаас Төв аймаг маш хүнд байна гэж гарсан. Төв аймгийн зарим сум мөсөн зудтай байна. Урд талын зургаан сум маш хүнд байдалтай байна. Арваннэгдүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө зогсолтгүй олон хоног цас орсон. Одоо бол мөсөн зудтай болчихсон Эрдэнэсант сумаас манай бүлгийн ажил эхэлсэн. Нийт зургаан сум байгаа учраас манай бүлэг хоёр хэсэгт хуваагдаж малчдын хотонд шуурхай тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Аймгийн ОБГ, суманд ажиллаж байгаа төрийн албан хаагч, онцгой байдлын ажилчид өнөөдрийг хүртэл бүхий л боломжоороо сайн ажиллаж байна. Тухайлбал, Эрдэнэсант сумыг тойрсон цасанд хаагдсан магестрал 1500 замыг нээсэн. Харамсалтай нь тасралтгүй үргэлжилж байгаа шуурганаас болж хоёр хоногийн дараа өнөөх нээсэн зам буцаад хаагдчихаад байна. Тиймээс малчдад шаардлагатай эрүүл мэнд, өвс тэжээл болон бусад үйлчилгээг үзүүлэх, Батхаан суманд байгаа зэрлэг ан амьтдад өвс тэжээл хүргэх хэрэгтэй байна. Өнөөдөр малчдад нэн шаардлагатай тусламж нь боогдсон замыг нээх. Тиймээс сумын төв орох зам гаргахад шаардагдах машин техник, тодорхой тонны шатахуун олгох, зарим сумын ШТГ-дад тавьсан өрийг тэгэллээ. Дархан-Уул хотоос тусламжаар хоёр ковш авчирч малчдын өвөлжөө рүү зам гаргуулахаар болсон. Мөн тодорхой тонны хивэг, тэжээл өвсийг малчдад хүргүүлж байна. Нэн хүнд энэ цаг үеийг үндэстнээрээ нэгдмэл байж давж гаръя гэсэн уриалгыг дахин хэлье” гэв.  

427076611_1096324294854261_1263044076937335673_n
423944378_1421103181868675_4896399058411252108_n
427076611_1096324294854261_1263044076937335673_n
423944378_1421103181868675_4896399058411252108_n
Өмнөх мэдээ

Увс аймгийн Тэс суманд шилүүс 20 гаруй мал барьжээ

Дараагийн мэдээ

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

ХолбоотойМэдээ

CNews

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27
CNews

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26
CNews

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21
Дараагийн мэдээ

Сэлбэ голын 16,480 тонн мөсийг тээвэрлээд байна

Тэд Д.Өлзий-Оршихын дууг дуулах эрхтэй болов

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.