• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 1 | Ням
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Лхагвасүрэн: Уул уурхайн салбарын хэвийн өсөлтийг бий болгох эсэхээс бүх зүйл шалтгаална

2023-04-14
Санхүүгийн зах зээл, Эдийн засаг
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

      Сүүлийн хоёр жилд, ялангуяа цар тахлын хүндрэлийг даван туулах жилүүдэд Монгол Улс гэлтгүй дэлхий дахины эдийн засгийн өсөлт өндөр хувьтай буурсан.  Тэгвэл 2023 онд эдийн засгийн өсөлтийг сэргээхэд бид цаашид ямар бодлого баримталж, аль салбартаа илүү анхаарч ажиллахыг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн дараах байдлаар тоймлон мэдээлж байна.

Цар тахал, геополитикийн шокийн үеийн бодлогын үр дүн, цаашид анхаарах асуудал

   Өнгөрсөн онд геополитикийн болон Ковид-19 цар тахлын хосолмол хүндрэл үргэлжлэн дэлхий нийтээр өндөр инфляцтай нүүр тулж, дэлхий дахинаа эдийн засгийн өсөлт 2021 оны түвшнээс даруй 2 дахин саарсан. 2022 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт хүлээгдэж буй гүйцэтгэлээр 4.8 хувьд хүрэхээр байна. Энэ нь цар тахлын нөлөөгөөр 2020 онд 4.6 хувиар агшсаны дараа буюу 2021 онд 1.6 хувиар өссөнтэй харьцуулахад 3 дахин өндөр үзүүлэлт юм.

Цар тахал, геополитикийн хүндрэл нь нийлүүлэлтийн доголдол, тээвэр логистикийн саатал, экспортын удаашрал зэргээр эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөөтэй  байсан ч 2020 оноос хэрэгжүүлсэн мөнгөний бодлого, санхүүгийн зохицуулалтын арга хэмжээнүүд эдийн засгийн өсөлтийг сэргээхэд чухал хүчин зүйл боллоо.

Хэдийгээр хүндрэл бүрэн арилаагүй, инфляц огцом өсөж, түүнийг даган дэлхийн санхүүгийн зах зээл дээрх суурь хүү огцом өссөн боловч мөнгөний бодлогын төлөвийг аажим чангаруулж ирсэн нь эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг боллоо. Эдийн засгийн олон үзүүлэлт цар тахлын өмнөх түвшнээс давж, хүлээгдэж буй гүйцэтгэлээр эдийн засаг 4.8 хувьд хүрч сэргэхэд хэрэглээ, хөрөнгө оруулалт тэлж худалдаа, үйлчилгээ, хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа эрчимжсэн нь голлох нөлөөтэй байлаа.

2022 оны сүүлийн хагаст уул уурхайн экспортын хэмжээ нэмэгдэж, өсөлтөд эерэг нөлөө үзүүлж эхэлсэн хэдий ч уул уурхайн салбар агшилттай хэвээр байна.

Эдийн засаг ийнхүү сэргэж, ААН-үүд цар тахал, тээвэр, логистикийн доголдолтой орчинд үйл ажиллагаагаа амжилттай зохион байгуулж байгаа нь хөдөлмөрийн захад эергээр нөлөөлж байна.  Хөдөлмөрийн захад гарч буй эдгээр эерэг өөрчлөлт нь орлогоор дамжин эдийн засгийн өсөлтийг мөн тэтгэж байна.

Зээлийн хүү 2022 онд дунджаар 14.8 хувь буюу өмнөх оны түвшинтэй ойролцоо байсан бол зээлийн жилийн өсөлт дунджаар 19.2 хувь байсан нь 2021 оны 9.7 хувийн өсөлттэй харьцуулахад 2 дахин эрчимжсэн үзүүлэлт юм.

Мөнгөний бодлогын төлөв ийнхүү хатуурсан нь  2022 оны сүүлийн улирлаас эхлэн банкны үзүүлэлтүүдэд ажиглагдаж, зээлийн өсөлтийг сааруулж, зээлийн хүүг нэмэгдүүлж байна.

Нийлүүлэлтийн доголдлыг арилган хангамжийг нэмэгдүүлж, үүссэн хүндрэлийг  шийдвэрлэхэд мөнгөний бодлого дангаар хүчин мөхөстөх тул Засгийн газартай хамтран эдийн засаг, бизнес, нийгэмд ач холбогдол бүхий тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүллээ.

Энэ хүрээнд шатахууны нөөц бүрдүүлэх, уул уурхайн бус экспортын салбар, хөдөө аж ахуйн салбарыг илүүтэйгээр дэмжиж, нүүрсний орлогын доголдол, тээврийн саатлын талаарх туршлага, судалгаа, мэдээллээр холбогдох төрийн байгууллагуудыг хангаж, гарц, шийдлийг хамтран боловсруулсан нь бодит үр дүнгээ өгч байна.

Цаашид эдийн засгийн тогтвортой өсөлтийг энэ онд үргэлжлүүлэхэд уул уурхайн салбарын идэвхжил, экспортын өсөлтийг хадгалах, түүнээс орох экспортын орлого бусад салбарын өсөлтөд дэмжлэг үзүүлэх, валютын орох урсгалыг нэмэгдүүлэх, бодлогын орон зайг бий болгох нь юу юунаас чухал боллоо.

Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын уналтыг зогсоож, хэвийн өсөлтийг бий болгох эсэхээс бүх зүйл шалтгаална. Түүнээс гадна тээвэр, гадаад худалдааны салбарт доголдол үүсгэхгүй байх, түнш орнуудын харилцааг хэвийн үргэлжлүүлэх, мөчлөг сөрсөн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх шаардлагатай.

Валютын бодит урсгалыг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүний нийлүүлэлт болон тээврийн доголдол үүсгэхгүй байх нь инфляцыг бууруулах төдийгүй эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах суурь болно. Экспортыг хэвийн түвшинд хүргэж эдийн засгийн салбаруудад шаардлагатай валютын дутагдлыг арилгаснаар бизнесийн тогтвортой өсөлтийн баталгаа болох юм.

Төлбөрийн тэнцлийн алдагдал өнгөрсөн онд 727 сая ам.доллар гарсан нь хүлээгдэж байснаас бага дүн юм. Үүнд нүүрсний экспорт, санхүүгийн системийн дотогшлох урсгал хүлээлтээс давж, эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлого нөлөөллөө.

Төлбөрийн тэнцлийн алдагдлыг 2023 онд бууруулж, алдагдалгүй болгоход эдийн засгийг тогтворжуулахад чиглэсэн төсөв, мөнгөний бодлогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээс гадна экспортын эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын биет хэмжээ чухал ач холбогдолтой.

Өмнөх мэдээ

Б.Одонтунгалаг: Санхүүгийн боловсролыг хүүхэд наснаас нь эзэмшүүлэхэд улс орнууд анхаардаг 

Дараагийн мэдээ

“Тwitter” хэрэглэгчдийнхээ контентыг төлбөртэй болгох боломж олгоно

ХолбоотойМэдээ

Эдийн засаг

Монголбанкны Ерөнхийлөгч Боаогийн эдийн засгийн чуулганд оролцлоо

2024-04-03
Эдийн засаг

“Уурхайн үнийг чөлөөлөхгүй бол ирэх өвөл Монгол Улс гал алдана”

2024-04-02
Эдийн засаг

Б.Мөнхдэлгэр: Хувьцаа, бонд барьцаалсан зээлийн үйлчилгээг анх удаа үзүүлж эхэллээ

2024-04-01
Дараагийн мэдээ

“Тwitter” хэрэглэгчдийнхээ контентыг төлбөртэй болгох боломж олгоно

Японы “SoftBank” групп “Alibaba"-д эзэмшдэг хувьцаагаа дахин худалдана

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.