• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 2 | Даваа
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Мөнхдөл: Гадаадад суугаа 200,000 гаруй иргэн улсынхаа эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг

2023-06-13
Дэлхий, Онцлох мэдээ
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах

Гадаадад суугаа 200,000 гаруй иргэнийг төлөөлөх УИХ-ын гишүүнтэй болгохыг шаардсан “Бид төлөөлүүлэх эрхтэй” аяныг зарлаж буй талаар “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ, “Цахим өртөө холбоо”, “Гадаадад төгсөгчдийн нэгдсэн зөвлөл”-ийн төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр “Цахим өртөө холбоо”-ны удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл “Сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна.

Гадаадад байгаа иргэд 2012 оноос намын жагсаалтаар санал өгөх эрх нээгдсэн. Ингэснээр УИХ-ын сонгуульд нэг удаа санал өгөх эрхтэй байсан. Гэвч зөвхөн УИХ-ын суудлын 38 хувийг сонгоход л гадаадад байгаа иргэд оролцож байгаа. Энэ нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж буй асуудал.

Монголд амьдарч байгаа бол тойрогт санал өгч болдог. Харин гадаадад оршин сууж буй тохиолдолд тойрогт санал өгөх эрхгүй.

Монгол Улсын иргэнийг хаана амьдарч байгаагаас нь хамаарч ялгаварлахгүй байхыг Үндсэн хуульд заасан. Хот, хөдөө эсвэл гадаадад амьдарч байна уу хамаагүй сонгох эрхтэй” гэлээ.

Тэрбээр “Гадаадад суугаа 200,000 гаруй иргэн улсынхаа эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг. Жил бүр 500 сая орчим ам.долларыг Монгол Улс руу шилжүүлдэг. Энэ нь манай Дотоодын Нийт Бүтээгдэхүүн (ДНБ)-ий 3-4 хувийг эзэлж байгаа.

Манай улсын гадаадад валютын нөөц болон эдийн засагт оруулж буй маш том хувь нэмрийг гадаадад суугаа 200,000 гаруй иргэн бий болгож байна.

Тодруулбал уул уурхайн олборлох салбар ДНБ-ий 13-15 хувийг эзэлдэг. Үүнтэй харьцуулахад гадаадад суугаа иргэд 500 гаруй сая ам.доллар шилжүүлж буй нь уул уурхайн олборлох салбарын дараа орох хэмжээний эдийн засгийн хувь нэмэр.

Эдгээр үндэслэлээр Монгол Улсын иргэд хаана амьдарч байгаагаас үл хамаарч сонгуульд тэгш оролцож, сонгох эрхтэй байх ёстой учраас гурван байгууллага хамтран УИХ-ын гишүүдэд шаардлага тавьж байгаа юм” хэмээн нэмж хэллээ.

“Гадаадад суугаа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогод тусгах УИХ-ын гишүүд байхгүй байна”

Тэд үргэлжлүүлэн “Сонгуулийн тойрог байгуулах үедээ гадаадад байгаа иргэдэд зориулаад тодорхой тойрог гаргаж өгөөч ээ.

Тухайлбал Ази тивд 75,000 орчим монгол иргэн амьдарч байна. Үүнээс 60,000 гаруй нь Солонгост амьдарч байгаа. Гэвч эдгээр иргэний төлөөлөл, дуу хоолой болох парламентын гишүүд байхгүй. Тэдний эрх ашгийг хамгаалж, төрийн бодлогод тусгах УИХ-ын гишүүд байхгүй байна.

Уг нь УИХ-ын гишүүд бүх иргэнээ төлөөлдөг. Гэхдээ зөвхөн өөрийнхөө сонгогдсон тойргийн иргэдийн асуудлыг тэд хөнддөг. Гадаадад байгаа иргэдийн асуудлыг орхигдуулж байна.

Иргэдийнхээ асуудлыг төрийн бүх шатны байгууллага хариуцах ёстой. Гэтэл өнөөдөр Гадаад Харилцааны Яам дангаараа гадаадад суугаа иргэдийн асуудлыг хариуцаж байна.

Иймээс ч тодорхой шаардлагыг тавьж, “Бид төлөөлүүлэх эрхтэй аян”-ыг зарлаж байгаа” хэмээн хэлэв.

Өмнөх мэдээ

МАН-ын бүлгийн хуралдаан болж эмэгтэй нэр дэвшигчийн квотыг унагав

Дараагийн мэдээ

ЭЕШ өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс

ХолбоотойМэдээ

Дэлхий

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29
Онцлох мэдээ

ЗАЛУУЧУУДЫН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ БОДЛОГООР ДЭМЖИНЭ

2025-04-17
Онцлох мэдээ

Баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ

2025-04-17
Дараагийн мэдээ

ЭЕШ өгөхөөр ирэхдээ анхаарах зүйлс

Мбаппе ПСЖ багаас явна

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.