• Бидний тухай
  • Холбоо барих
2025, 6 сар 3 | Мягмар
cnews.mn
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
    • Ерөнхийлөгч
    • Засгийн газар
    • УИХ
  • Эдийн засаг
    • Бизнес, хөрөнгө оруулалт
    • Дэд бүтэц
    • Санхүүгийн зах зээл
    • Төсөл, тендер
    • Уул уурхай
    • Хөдөө аж ахуй
  • Нийгэм
    • Аялал жуулчлал
    • Байгаль орчин
    • Боловсрол
    • Эрүүл мэнд
  • Хууль, эрх зүй
    • Гэмт хэрэг, зөрчил
    • Хуулийн цаг
    • Шүүхийн танхимаас
  • Дагуул хотууд
    • Багануур
    • Багахангай
    • Майдар
    • Налайх
    • Хонхор
    • Шинэ Зуунмод
  • Соёл урлаг
    • Дуу хөгжим
    • Дүрслэх урлаг
    • Театр
    • Утга зохиол
    • Үзвэр үйлчилгээ
  • Спорт
  • Дэлхий
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
CNews.mn
Үр дүн алга
Бүх үр дүнг харах

Б.Одонтунгалаг: Санхүүгийн боловсролыг хүүхэд наснаас нь эзэмшүүлэхэд улс орнууд анхаардаг 

2023-04-14
Эдийн засаг, Ярилцлага
A A
0
9
Хуваалцсан
ХуваалцахХуваалцах
      Олон улсын “Мөнгөний долоо хоног аян”-ыг тохиолдуулан Монголбанкы Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай ярилцлаа. 

-“Дэлхийн мөнгөний долоо хоног” аяныг хэр үр дүнтэй тэмдэглэн өнгөрүүлсэн бэ?

-Хүүхэд залуучуудын санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх зорилготой хэрэгжүүлдэг “Дэлхийн мөнгөний долоо хоног” олон улсын аяныг манай улс 10 дахь жилдээ амжилттай зохион байгуулж, энэ долоо хоногт өндөрлүүллээ.

Монголын хүүхэд залууст энэ аян хэзээнээсээ танигдаж, хүлээлт үүсгэх болжээ гэдгийг аяныг хэрэгжүүлэх явцад тодорхой харагдсан нь зохион байгуулагчдын хувьд сэтгэгдэл өндөр байлаа. Тухайлбал, жил бүр тодорхой зорилгод чиглэсэн уриан дор “Дэлхийн мөнгөний долоо хоног” аян хэрэгждэг гэдгийг хүүхдүүд маш сайн мэддэг болж, өнгөрсөн жил ямар уриатай байсныг хэлж байх жишээтэй.

Аянд оролцсоноороо хуримтлалын ач холбогдлыг ойлгож, хэрэглээнийхээ мөнгөнөөс хуримтлал үүсгэсэн хүүхдүүдтэй нэлээдгүй таарлаа. Энэ бүхэн нь аяны зорилго хангагдаж байгаа үр дүн гэж үзэж байна. Аяны хамрах хүрээг ч илүүтэй тэлэхэд анхаарч, анх удаа хөдөө орон нутагт аяны нээлтийг хийсэн нь Дундговь аймгийн Мандалговь хот, Дэлгэрцогт сумын нийт 1100 гаруй хүүхэд залуусыг хамруулсан.

Зөвхөн нээлт гэлтгүй аяныг хэрэгжүүлсэн 13-26-ны өдрүүдэд Монголбанкны орон нутагт салбар, хэлтэстэй бүх аймаг хамрагдсан. Энэ хугацаанд хамтран хэрэгжүүлэгч төрийн болон бусад байгууллагатай хамтран 2023 онд дэвшүүлсэн “Санхүүгээ зөв төлөвлөж, ирээдүйгээ бүтээцгээе” уриан дор сургалт мэдээллийн олон төрлийн ажлыг зохион байгуулж ажиллалаа.

-Яагаад хүүхэд залуус руу энэхүү аяны зорилгыг хандуулсан байдаг вэ?

-Анх энэ аяныг Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны байгууллага (OCED)-ын Санхүүгийн боловсролын сүлжээ байгууллагаас санаачлан хэрэгжүүлэхдээ хүүхдээр дамжуулж, гэр бүл орчныхонд нь нөлөөлөх замаар санхүүгийн мэдлэгийг түгээхэд анхаарсан. Одоо ч энэ зарчмаа баримталж байна.

Яагаад гэвэл санхүүгийн мэдлэгтэй иргэний амьдралын чанар санхүүгийн мэдлэггүй иргэний амьдралын чанараас хавьгүй сайн байдаг нь бодит байдал дээр тодорхой харагддаг шүү дээ. Үүгээр зогсохгүй улс орны санхүүгийн тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт хөгжилд чухал нөлөө үзүүлдэг.

Учир нь, иргэдийн санхүүгийн сахилга бат, хариуцлагатай байдал, санхүүгийн зөв шийдвэр гаргалт, санхүүгийн залилан луйвраас сэргийлэх зэрэг олон чадварыг санхүүгийн боловсролоор олж авсан байдаг тул давхар эерэг үр нөлөөг үзүүлдэг. Тиймээс аль болох бага насанд нь санхүүгийн мэдлэг боловсролыг олгох нь амьдралын туршид дадал хэвшил болж төлөвших үр дүнтэй гэж олон улсын байгууллагууд үзсэн байдаг.

-Манай улс тэгвэл үүнд хэрхэн ач холбогдол өгч анхаарч байна вэ?

-Олон улсын санхүүгийн байгууллагуудаас хэрэгжүүлдэг аянуудад, тухайлбал манай улсын нэгдээд байгаа энэхүү “Мөнгөний долоо хоног” мөн аравдугаар сард болдог “Дэлхийн хуримтлалын өдөр”-т оролцож байгаа нь санхүүгийн мэдлэг боловсролын хүртээмжийг хүүхэд залууст чиглүүлэх гэсэн зорилготой юм.

Эндээс бид олон улсын туршлагыг судалснаар ирээдүй болсон хүүхэд залууст мэдлэг түгээх арга замаа улам тодорхой болгож байна. Зөвхөн аянаар дамжуулж бус ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт хувь хүний санхүүгийн мэдлэг олгох хичээлийг тусгуулсан байдаг. Тодруулбал, 2016-2022 онд Дэлхийн банкны зөвлөмжөөр Монголбанкнаас Сангийн яам, БСШУЯ, СЗХ болон төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлсэн “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дэмжих  хөтөлбөр”-ийн хүрээнд “Бизнес судлал” хичээлийг сонгон суралцах хичээлээр ахлах анги болон их дээд сургуульд үзэх болсон.

Энэ жилээс УИХ-ын тогтоолоор Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тус хөтөлбөрийг үргэлжлүүлэн дунд хугацаанд хэрэгжүүлэх төсөл боловсруулахаар болсон. Тиймээс энэ удаад санхүүгийн мэдлэг олгох сургалтыг боловсролын аль ч шатанд заавал үзэх суурь хичээл байхад анхаарч салбарын яамтай хамтран ажиллахаар зорьж байна

Өмнөх мэдээ

Банкуудын зээл олголт энэ сард жигдэрнэ

Дараагийн мэдээ

Б.Лхагвасүрэн: Уул уурхайн салбарын хэвийн өсөлтийг бий болгох эсэхээс бүх зүйл шалтгаална

ХолбоотойМэдээ

Ярилцлага

Б.АЛИМАА: ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧЛЭЛ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА РУУ ЧИГЛЭНЭ

2025-05-06
Ярилцлага

Д.НАРАНСҮХ: ОСОЛ, ӨВЧЛӨЛӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛДЭГ,  ЁС ЗҮЙТЭЙ ХӨДӨЛМӨРИЙН ТОГТОЛЦООГ БИЙ БОЛГОНО

2025-05-05
Ярилцлага

О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

2025-04-20
Дараагийн мэдээ

Б.Лхагвасүрэн: Уул уурхайн салбарын хэвийн өсөлтийг бий болгох эсэхээс бүх зүйл шалтгаална

“Тwitter” хэрэглэгчдийнхээ контентыг төлбөртэй болгох боломж олгоно

Хариулт үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Сүүлд нийтлэгдсэн

e.l.f. Beauty, Хейли Биберийн Rhode брэндийг 1 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцов

2025-05-29

ГБХНХЯ: Хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн үйлчилгээний зураглалын эхний хувилбарыг танилцууллаа

2025-05-27

ГБХНХЯ: НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУХАЙ МОНГОЛ УЛС БОЛОН БҮГД НАЙРАМДАХ АВСТРИ УЛС ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА

2025-05-26

ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2025-05-21

Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

2025-05-08

Эрчим хүчний салбарын осолд хүнээс хамаарсан хүчин зүйлс голлон нөлөөлжээ

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чуулган зохион байгуулна

2025-05-08

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал

2025-05-07

Их уншсан

  • МИАТ ТӨХК-ийн ажилтан “хямд нислэгийн тийз гаргана” гэж 300 гаруй иргэнийг залилжээ

    161 хуваалцсан
    Хуваалцах 64 Жиргэх 40
  • Хурдан хугацаанд арьсаа цагааруулах МАШ ЭНГИЙН 5 арга

    71 хуваалцсан
    Хуваалцах 28 Жиргэх 18
  • Мэргэжлээс шалтгаалах өвчний 4.7 хувийг шуугианы гаралтай сонсгол бууралт эзэлж байна

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • О.Адьяахүү: “ЭНАРИ”-ГИЙН ҮЙЛДВЭР БОЛ СОЛОНГОСЫН ТОП ТАВАН ҮЙЛДВЭРИЙН НЭГ

    50 хуваалцсан
    Хуваалцах 20 Жиргэх 13
  • ОНЦГОЙ БАЙДЛЫН САЛБАРТ ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН ҮЗЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

    28 хуваалцсан
    Хуваалцах 11 Жиргэх 7

Видео мэдээ

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

БҮТ-ийн захирал Л.Ганбат: 2023 онд нийт 34.300 хүүхэд ЭЕШ өгнө

Видео мэдээ

“The Hu” хамтлаг монголчууддаа шинэ цомог, тоглолтын урилгатай ирэв

Видео мэдээ

Украинд далан нурсны улмаас олон хот тосгон үерт автаад байна

Видео мэдээ

“Ширэнгийн хүүхдүүд” эсэн мэнд олдов

Видео мэдээ
  • Бидний тухай
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In
Үр дүн алга
Бүх үр дүнг харах
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дагуул хотууд
  • Хууль, эрх зүй
  • Соёл урлаг
  • Спорт
  • Дэлхий

© 2024 CNews.mn - Урбан ситизенс медиа ХХК | Бүх эрх хуулиар хамгаалагдсан.