Өвлийн улиралд даарч хөрснөөс үүдэн хүмүүсийн дархлаа сулран ханиадны вируст мэдрэг болдог. Энэ жилийн ханиад нь амархан хатгалгаа үүсгэж байна гэж иргэд мэдээлж байна энэ талаар Цахиур төмөрийн эмч Б.Пүрэвжавтай ярилцлаа.
– Юун түрүүнд эмчээ ханиад томуу хүйтний улиралд яагаад их болдог вэ?
– Ханиад, томуу халууны улиралд ч байдаг л даа өвлийн улиралд нэг газраа бөөгнөрөх зэргээс үүдэн агаар сэлгэлт бууран вирус амархан үржиж тархдаг мөн дээр нь хүйтэн салхиар амьсгалахад уушгины агаар дамжуулах хоолой болон судаснууд нь нарийсдаг үүний дүнд дархлааны эсийн ажиллах чадвар хомстон вируст эмзэгшин амархан ханиад, томуу тусдаг. Мөн бага насны хүүхдийн хамрын хөндий жижиг, гадна агаарыг бүрэн бүлээсгэж чадахгүйн дээр гуурсан хоолой богино, амьсгал авалт гаргалт насанд хүрэгчдийг бодвол олон байдгаас бүр ч хурдан ханиад хүрдэг. Мөн даарахад бие махбод их хэмжээний энерги зарцуулан биеэ дулаацуулах хэрэг гардаг үүнээс үүдэн бие махбод сульдсан байдаг тул ханиад томуунд илүү мэдрэг болдог. Тиймээс жирэмсэн , архаг өвчтэй хүмүүс болон хүүхдийг огтоос дааруулж болохгүй.
– Жил бүр томуу томуу төст өвчний шинж тэмдэг өөр өөр илэрдэг. Энэ удаа ямар шинж тэмдэг зонхилон илэрч байна. Хятадад уушгины хатгалгаа амархан үүсдэг ханиад гарсан энэ талаар яриач ?
– Үүсгэгчээс үүдэн ханиадны шинж тэмдэг янз бүр байх нь бий мөн нөлөөлөх хүчин зүйл гэж бий, жишээ нь агаарын бохирдол, архаг өвчин гэх мэт. Түүнээс яг энэ жил ийм шинжээр өвдөнө гэсэн юм байхгүй ХӨСҮТ-ийн вирус тандалт судлалын лабораторийн судалгаанаас харахад вируст В, А, H1N1. А хүрээний вирус илүү голлож байна. Давамгайлах шинж тэмдгийн хувьд шингэн нус гоожиж хамар битүүрэх, бөгшүүлж ихээр ханиах үүн дотроо шөнөөр ихээр ханиах, өндөр биш ч олон хоногоор халуурах, үеэр өвдөх зэрэг байна. Үүн дээр дотор муухай оргих, бөөлжих, толгой эргэх зовуурийг ихээр хэлж байна. Онцын хүнд зовуурь өгөөгүй ч хатгалгаа үүссэн байх тохиолдлууд их байна. Хятадад гарсан ханиадны хувьд эмд дасалтай нянгаар үүсгэгдсэн хатгалгаа байна гэж мэдээлсэн. Эмд дасалтай гэдэг нь ханиадны үед авдаг өргөн хүрээний антибиотик үйлчлэхгүй эмчилгээ сул авч, гэсэн үг л дээ.
– Хүмүүс ханиад хүрсэн үедээ дур мэдэн гэрийн нөхцөлд эмчлэх гэж оролддог. Энэ нь эргээд маш том эрсдэл дагуулж байдаг. Энэ тал дээр та юу гэж зөвлөх вэ?
– Гэрийн нөхцөлд арга хэмжээ авахыг буруу гэж хэлэхгүй л дээ. Гэрээр авах болон эмчийн зөвлөгөөгөөр авах арга хэмжээгээ ялгах хэрэгтэй. Гэртээ халуун бүлээн зүйл уух, шингэн хоол унд идэх, дулаан хувцаслах, ургамлын зөөлөн эм хэрэглэх нь буруу биш. Гэтэл манайхан дур мэдэж нэгийгээ дуурайн вирусийн эмчилгээ болон антибиотик уудаг энэ бол маш буруу. Ханиад хүрлээ гээд л антибиотик уухгүй, шинж тэмдгээс хамааран эмч антибиотик болон вирус эмчилгээг зааж өгнө. Ханиад томууны эхэн үед антибиотик нь зохимжтой эмчилгээ болж чадахгүй. Харин ч дархлаа унагааж ханиадыг сунжруулдаг. Ялангуяа хамраас нус гоожих, бөгшүүлж ханиах, багахан халуурах зэрэг эхэн үед дархлаа дэмжих эм авахад ханиад хурдан намддаг.
– Дархлаа дэмжих эмчилгээ гэдэг талаар дэлгэрүүлж зөвлөөч, Сүүлийн үед иргэд янз бүрийн амин дэм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь ихсэж байгаа. Гадуур ч бас их худалдаалагдаж байна. Энэ нь жимс жимсгэнийг шинээр нь идэхээс чанарын хувьд ялгаатай юу?
– Дархлаа дэмжих гэдгийг манайхан 1 удаа л витамин уугаад, дасгал хийгээд, шөл уухаар л бий болчихдог зүйл шиг боддог үнэндээ энэ бол 1 удаагийн зүйл огтоос биш юм. Дархлаа дэмжинэ гэдэг нь тогтмол хийх үйл ажиллагаа бөгөөд хүн өөрийн хэвшил болгох хэрэгтэй. Жишээлбэл хүйтний улиралд тогтмол шингэц сайтай хоол унд идэх, агаар салхинд тогтмол гарах, витамин Д, С тогтмол уух, дулаан хувцаслах хэрэгтэй. Манайх шиг агаарын болон хөрсний бохирдолтой, хоол хүнсний чанаргүй хэрэглээтэй газар нэмэлт уух нь буруу биш тэр тусмаа Витамин Д-г болон ургамлын гаралтай эм хэрэглэн дархлаагаа дэмжиж, биеэ хоргүйжүүлж байх хэрэгтэй. Бие махбод өөрөөс маш их хүч зарцуулан агаарын бохирдол, стресс, хүнд махан хоолыг шингээж байхад нь ханиад хүрлээ гээд л хүчтэй эм уугаад байвал сайжрах бус биед ачаалал үүсгэж улам өвдөнө. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх болон ханиадны эхэн үед ургамлын эмээр хүүхдийнхээ ханиадыг эмчилж байх хэрэгтэй. Энэ бол хүүхдэдээ хийж буй хамгийн сайн сонголт юм.
– Энэ жилийн ханиадны эмчилгээ юу байна? Ханиад хүрэхэд маш олон төрлийн эм уудаг энэ ер нь хүчтэй эмүүдийг олон хоногоор хэрэглэх хүүхдэд эргээд ямар нэг нөлөө бий юу?
Ханиадны эхэн үед зөвхөн дархлаагаа л дэмжих хэрэгтэй. Ялангуяа хүүхдийнхээ, учир нь гэвэл бид бага наснаасаа аливаа ур чадварыг олж авахдаа тэр зүйлээ сурах хэрэгтэй байдаг сурах үйл явц хэцүү байдаг түүнтэй адил дархлаа тогтолцоо чадваржихын тулд дадлага хийх хэрэгтэй ханиадны эхэн үед хүүхэд ханиаж, халуурах хэрэгтэй юу юугүй хүчтэй зүйлээр дараад байвал дархлаа дадлагажиж чадахгүй насанд хүрсэн ч ханиад хүрсээр амархан хүндэрсээр л байх болно. Бид бага байхдаа уламжлалт аргаар давдаг байсан юу ч болоогүй хүчтэй юм хэрэглэдэггүй байсан түүний дүнд л одоо ханиад, энэ их агаарын бохирдолд тэсвэртэй байгаа гэдгийг эцэг, эхчүүд сайн ойлгох хэрэгтэй шүү.
Манайх шиг агаарын болон хөрсний бохирдолтой, хоол хүнсний чанаргүй хэрэглээтэй газар нэмэлт уух нь буруу биш тэр тусмаа Витамин Д-г болон ургамлын гаралтай эм хэрэглэн дархлаагаа дэмжиж, биеэ хоргүйжүүлж байх хэрэгтэй.
Манай эцэг эхчүүд халуурангуут л эм өгдөг энэ маш буруу дархлааны эсүүд вирусээ устгах гээд ажиллангуут дархлаагаа унтраагаад байна л гэсэн үг, удаа дараалаад ингээд байвал дараа дархлаа ажиллахаа ч болино, гаднаас ханиад дарах зүйл орж ирэхийг бие махбод хүлээдэг болно. 38,5 хүртэл халуурахад вирус битгий хэл зарим хавдрын эс үхдэг нь судалгаагаар батлагдсан байдаг. Вирусүүд жил ирэх тусам л мутацад орж улам аюултай болж байна. Шинжлэх ухаан хэдий устгах эм хийж байгаа ч эм бүтээх технологи улам нарийсахын хирээр, үнэ ихсэж, олдоц буурна.
Хөгжил буурай манай улсын иргэдийн хувьд суурь дархлаагаараа л давах шаардлага үүсэж байгаа юм, хавдар туссан ч таны суурь дархлаа л яригдана. Тиймээс хүүхдийнхээ дархлааг дэмж аливаа ханиадыг дарах бус түүнийг давж гарахад нь тусал. Хүчтэй эмийн оронд асаргаагаа сайжруулаад ургамлын зөөлөн эм өгөх хэрэгтэй. Ханиад ер нь 5, 5 гэсэн зарчмаар явдаг эхний 5 хоногт хүүхдийн нус гоожно, халууран, цор цор хийнэ энэ үед дулаан хувцаслаад хүйтэн агаар амьсгалуулахгүй, ургамлын дархлаа дэмжих эм, шөл устай зүйл өгөхөд хүүхдийн дархлаагаар хүүхэд аяндаа сайжирна. Асаргаа сул бол дараагийн 5 хоног эхэлнэ. Ханиалга ихсэж шөнө үүрээр ханиана, суулгаж болно, халууралт сунжирна, хүүхэд нурмайж цэр сонсогдож болно энэ үед эмчийн заавраар ургамлын хоргүйжүүлэх эм, вирусийн эм, антибиотик эмчилгээ авах шаардлагатай.
– Бидний ярилцлагад ургамлын эм гэж их дурдлаа ургамлын эм гэдэгт ямар эмүүд орж байна мөн хэдий хугацаагаар , ямар үеүдэд уух вэ?
– Ургамлын эм уулгаад байгаагийн үндсэн санаа бол хүүхдийн дархлааг орлох биш дэмжих зорилгоор юм. Манайд ургамлын чанартай гэвэл хималай септилин эм байна. Септилин эм нь дархлаа зүгшрүүлэх дэмжихээс гадна маш сайн тамир дэмжиж, эдгэрэлтийг түргэсгэдэг юм шиг санагддаг. Энэ эмийг дан ханиад хүрсэн гэлтгүй ханиаднаас сэргийлээд 10-р сараас 2-р сар дуустал уулгахад хүүхэд ханиад хүрэхгүй хажуугаар нь хүрсэн ч хүндрэхгүй сайн талтай байдаг. Дутуу нярайгаас авхуулаад бүх насныхан ууж болно.
– Ийм удаан уухад аюулгүй юу? Ямар нэг гаж нөлөө бий юу?
– Ургамлын эмийн давуу тал нь эндээ байгаа юм л даа. Удаан уух тусам илүү үр дүнтэй байдаг. Мөн эцэг эхчүүддээ гэж хэлэхэд эмнэлэгт хэвтэнэ гэдэг ханиадны цочмог зовуурийг л дарж байгаа хэлбэр тиймээс эмнэлгээс гарсны дараа дархлааг нь дэмжиж септилин эмийн бүр удаан уулгах хэрэгтэй. Нөгөө талаар манай эцэг эхчүүд хүүхэд ханиад хүрээд хоолонд дургүй болчихлоо гэдэг, энэ нь хүүхэд хүнд эмүүд хэрэглээд хордлогод орсны дохио шүү дээ. Хордлого авчихаар мах харахаар муухай санагддаг биз дээ яг энэ үедээ ногоон цай уухаар ямар сайхан байдаг вэ. Яг тэрэн шиг ханиадны дараа хордлого тайлах зорилгоор ургамлын эм удаан уух нь хоргүйжүүлж, суурь дархлаа сэргэх боломж олгодог байна.
– Сайхан зөвлөгөө өгсөн эмч дээ баярлалаа.